• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үндэстний боловсролын өлгий"--Өвөр Монголын Багшийн Их Сургууль

CRI       (GMT+08:00) 2011-02-08 15:49:13

     1952 онд байгуулагдсан Өвөр Монголын Багшийн Их Сургууль бол шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, нам төрөөс үндэстний цөөнхүүдийн оршин суугаа хил хязгаар газар нутагт хамгийн эрт байгуулсан их дээд сургуулиудын нэг нь бөгөөд Өвөр Монголын Өөртөө Засах Районы гол болох их сургуулиудын нэг нь юм. Уг их сургууль нь өнөө хоёр хүрээтэй, түүний нийт талбай нь 250 гаруй га, байшин барилгын талбай нь 800,000 гаруй квадрат метрт хүрч байдаг. Уг их сургуульд тусгай мэргэжлийн 1500 гаруй багш, ажил хавсарган багшилж буй 600 багш ажиллаж байна. Өнөөгийн байдлаар, уг их сургуулийн үндсэн ангид 28,000 гаруй оюутан, 3,700 гаруй аспирант, насанд хүрэгсдийн боловсролын хүрээнд 6,000 гаруй оюутан, гадаадын 300 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд үндэстний цөөнхийн багш оюутны харьцал нь 41.1:100-д хүрч байна. Үндэстний цөөнхийн багш 642 байгаа бөгөөд энэ тоо нь нийт багш нарын 44.7%-г эзэлж, үүнд Монгол үндэстний багш 581, нийт багш нарын 40.4%-г эзэлж, монголоор хичээллэж буй багш 540, нийт багш нарын 37.6%-г эзэлж байна. Докторын зэрэг олгох эрхтэй 1-р зэрэглэлийн эрдэм шинжилгээний салбар 1, магистерын зэрэг олгох эрхтэй 1-р зэрэглэлийн эрдэм шинжилгээний салбар 7, 2-р зэрэглэлий нэрдэм шинжилгээний салбар 71, мэргэжлийн магистрантын салбар 6 буй. Үүнээс гадна, их дээд сургуулийн багш нарыг магистерын зэрэгт горилох чиглэлээр суралцуулах, магистрантыг шалгалт дамжихгүйгээр танилцуулан дэвшүүлж суралцуулах эрхтэй.

     Үндэстний дээд зэрэглэлийн багшийн сургууль болсны хувьд, Өвөр Монголын Багшийн Их Сургууль нь үндэстний цөөнхүүдийн өндөр зэрэглэлийн мэргэжлийн ур чадвартай хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэх, үндэстний шинжлэх ухаан техник, соёлыг хөгжүүлэх, үндэстний газар нутгийн нийгмийн байгуулалтыг ахиулах онцгой үүрэг хүлээсэн, Өвөр Монголын Өөртөө Засах Районы дунд сургуулийн багш нарыг бэлтгэн хүмүүжүүлэх төв, дунд, бага сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төв, үндсэн боловсрол болон үндэстний боловсролын өөрчлөлт, хөгжлийн судалгааны төв болж байгаа юм.

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе