• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үндэстний боловсролын өлгий"--Өвөр Монголын Багшийн Их Сургууль

CRI       (GMT+08:00) 2011-02-08 15:49:13

     ( 5 ) Монгол, хятад хэлээр хичээллэх заан сургалтын иж бүрэн системийг бүрдүүлэв. Уг их сургууль үндэслэн байгуулагдсаны эхний үед, анх оюутан элссэн 6 мэргэжлийн дотор монголоор хичээллэх анги зөвхөн 1 л байжээ. 60 гаруй жилийн байгуулалт, хөгжлийн явцыг өнгөрүүлээд, өнөө гэхэд, монголоор хичээллэх мэргэжил 21-д хүрч, хэл утга зохиол, түүх, пулитехнологи, хууль зүй, боловсрол зүй, удирдлага зүй зэрэг заан сургалтын 7 салбар төрөлтэй болж, энэ нь ажиллуулж буй мэргэжлийн 34.4%-г эзэлж байна. Олон жилд уг их сургууль нь үндэстний дээд зэргийн боловсролын заан сургалтын чанар болон сургууль эрхлэлтийн зэрэглэлээ байнга дээшлүүлэн, үндэстний цөөнхийн бэлтгэл анги эрхлэх зэрэг арга хэлбэр авч байгаад, монголоор хичээллэдэг мэргэжлийг зөвхөн багшийн мэргэжлээр хязгаарлаж байсан байдлыг алхам алхмаар өөрчилсөн юм. Аспирант элсэлтийн талаар, Боловсролын Яамнаас үндэстний цөөнхийн шалгалт өгөгчдэд зориулсан тогтоосон давтан шалгалтад орох үндсэн онооны талаарх хөнгөлөлттэй бодлогыг нухацтай хэрэгжүүлэхийн зэрэгцээ бас "олон мэргэжлийн жагсаалтад монголоор сурсан оюутны доторхи нэгдүгээрт орогсдыг үндэсний төлөвлөгөөний дагуу элсэх" шинэ арга хэмжээ авч, үндэстний цөөнхийн шалгалтад оролцогсдын эрх ашгийг цаашид баталгаажуулсан юм.

ӨМБИС-ийн Үндэстний Заншлын Ордонд дэлгэн үзүүлж буй хэсэг үзмэрүүд

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе