• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үндэстний боловсролын өлгий"--Өвөр Монголын Багшийн Их Сургууль

CRI       (GMT+08:00) 2011-02-08 15:49:13

    ( 4 ) Үндэстний судлалын эрдэм шинжилгээний ажил баялаг ололт амжилтад хүрэв. Уг их сургууль нь үндэстний судлалын эрдэм шинжилгээний байгуулалтыг дээд хэмжээнд чухалд үзэж хөгжүүлжээ. Уг их сургуулийн Хятад улсын үндэстний цөөнхийн шинжлэх ухаан техникийн түүх, үндэстний заншил судлал, монгол судлал, умардын үндэстнүүдийн түүхийн судлал зэрэг нь дотоод гадаадын эрдэм шинжилгээний салбарт нэлээд их нэр нөлөөтэй байдаг. Одоо, уг их сургуульд эрдэм шинжилгээний байгууламж 66 байгаагийн дотор, үндэстний цөөнхтэй холбоотой эрдэм шинжилгээний байгууламж 27 байж, энэ нь нийт тооны 41%-г эзэлж байна. Үүнээс гадна, өөртөө засах районы зэрэглэлийн гол лаборатори 3, өөртөө засах районы их дээд сургуулийн гол лаборатори 2, төвийн болон орон нутгийн их дээд сургуулийн хамтран байгуулж ажиллулж буй суурь лаборатори болон онцлог лаборатори 8, өөртөө засах районы философи, нийгмийн шинжлэх ухааны судалгааны бааз 1, өөртөө засах районы их дээд сургуулийн хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны гол судалгааны бааз 4 байна. 2002 оноос хойш, монголоор хичээллэж буй багш нар үндэсний зэрэглэлийн эрдэм шинжилгээний 84 төсөл, өөртөө засах районы зэрэглэлийн эрдэм шинжилгээний 232 төслийн хэрэгжилтэд оролцож, олон зэрэглэлийн, олон төрлийн эрдэм шинжилгээний шагнал 170 гаруйг хүртсэн билээ.

     2005 онд Хятад улс дахь үндэстний цөөнхүдийн зохиолчид болон үндэстний цөөнхүүдийн утга зохиол судлах цорын ганц байгууламж—"Хятадын үндэстний цөөнхүүдийн зохиолчдын судалгааны төв" Өвөр Монголын Багшийн Их Сургуульд байгуулагджээ. 2009 онд "Хятад улсын үндэстний цөөнхүүдийн утга зохиолын ордон" уг их сургуулийн Хорин-гэр дахь хүрээнд байгуулагдан ашиглалтад орж, Хятад улс дахь үндэстний цөөнхүүдийн зохиолчид болон үндэстний цөөнхүүдийн утга зохиол судлах чухал бааз болсон байна.

ӨМБИС-ийн Үндэстний Заншлын Ордонд монгол оюутнууд хичээл сонсч байгаа нь

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе