|
|
||
( 7 ) Монгол хэлний сурах бичгийн нэлээд бүрэн бүтэн систем тогтоов. Монгол хэлний сурах бичгийн байгуулалтыг дорвитой дэмжиж, "Монгол хэлний сурах бичгийн ном хэвлэлийн сан"-г байгуулан, сурах бичгийн судалгаа шинжилгээний төсөл хэрэгжүүлж, монгол хэлний сурах бичгийг найруулан бичих чанар төвшнийг бүх талаар дээшлүүлж, шилдэг бүтээл туурвихыг урамшуулах арга хэмжээ авснаар, монголоор 842 төрлийн сурах бичиг найруулан орчуулсны дотор, албан ёсоор хэвлүүлсэн нь 228 төрөлд хүрч, үндсний болон өөртөө засах районы их дээд сургуулийн монгол хэлний сурах бичгийн хоосон орон зайг нөхсөн байна.
ӨМБИС-ийн Үндэстний Заншлын Ордонд дэлгэн үзүүлж буй хэсэг үзмэрүүд
( 8 ) Үндэстний онцлог ихтэй сургуулийн соёлын ажиллагааны агуулгыг баяжуулав. Өвөр Монголын Багшийн Их Сургууль нь үндэстний цөөнхийн үг хэлний хэрэглээ, солилцоог чухалд үзсээр ирсэн бөгөөд үндэстний цөөнхийн үг хэлний хэв зуршил, амьдралын ёс заншлыг чухалд үзэж, олон төрлийн хурал цуглаан, баримт бичиг, хаяг илэрхийлэл, зар реклам, утга урлагийн тоглолт зэрэгт бүр монгол, хятад хоёр зүйлийн үсэг бичиг, үг хэлийг ашиглаж байна. Чухал чухал найр наадам, баяр цуглаан, гадаад харилцаа зэрэгт бүр үндэстний цөөнхийн ёс заншлыг мөрдөж, үндэстний уламжлалт шилдэг соёл, үзэл санааны дүр төрхийг харуулж байдаг. Олон жилийн турш, уг их сургууль нь сургуулийнхаа байдалд үндэслэн, бүх районы хэмжээний монголоор сурч буй оюутнуудад хандаж, үндэстний уламжлалт соёлыг бадруулан хөгжүүлэхээр гол зорилтоо болгосон олон зүйлийн арга хэмжээг нааштай зохион байгуулсан юм. Сонгон шалгаруулах, сурталчлан ухуулах зэрэг арга хэмжээ авч байгаад, үндэстнүүдийн эв санааны нэгдлийн боловсролыг цаашид гүнзгийрүүлснээр, багш оюутнуудын үзэл санаа, танилт ухамсрын төвшин байнга дээшилж, эв санаа нэгтэй, найрсаг байх сайн сайхан хэв суртлыг нийдмээр эрхэмнэн дээдлэх болсон байна. \О.Дарамбазар мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |