|
|
||
50 жилийн турш, уг их сургууль үндэстний дээд боловсролыг дорвитой хөгжүүлэн, боловсролын салбарын "зүтгүүр"-ийн үүрэг гүйцэтгэн, нийгэм нийтэд олон мэргэжлийн 150, 000 гаруй боловсон хүчин хүмүүжүүлэн өгч, өөртөө засах районы эдийн засгийн байгуулалт, нийгмий хөгжил дэвшил, үндэстнүүдийн эв санааны нэгдэл болон хил хязгаар газар нутгийн тогтвортой байдлыг ахиулахад хувь нэмэр оруулж, "Үндэстний боловсролын өлгий" гэсэн алдар хүртжээ. Гол гол ололт амжилт:
( 1 ) Монгол, хятад хэлэнд нэвтэрсэн үндэстний цөөнхийн эрдэм чадвартай хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэх хэв загварыг бүрдүүлэв. Энэ нь голцуу энгийн их дээд сургуулийн боловсролын зорилт шаардлагыг хангахын зэрэгцээ бас үндэстний соёл мэдлэг эзэмшүүлэх өвөрмөц бүтэцтэй байхад илэрч байгаа юм. Монгол үндэстнээр гол цогц болгосон үндэстний цөөнхүүдийн оюутан сурагчдад монгол, хятад хоёр хэлээр хичээллэж, монгол, хятад хоёр хэлээр заан сургалт, эрдэм шинжилгээ болон удирдлагын ажил хийх чадавхыг бүрдүүлсэн байна.
Монгол оюутнууд анги хэлний хичээл сонсч байгаа нь
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |