|
|
||
Бүтэн жилийн турш үргэлжилсэн Оросын аялал жуулчлалын жилийн арга хэмжээ 11 сарын 16-нд албан ёсоор өндөрлөлөө. Олон аялал жуулчлалын компаниуд энэ жил Орос руу зорчих аялал жуулчлалын шугам төсөөлснөөс илүү эрэлттэй байлаа гэж өгүүлж байна. Тэд Оросын аялал жуулчлалын зах зээлд итгэл төгс байна.
Жил бүрийн 4-р сарын дунд үеэс 10 сарын дунд үе хүртэл Оросын аялал жуулчлалын алтан үе байдаг.
Хятадын залуучуудын аялал жуулчлалын компани CYTS –ийн Орос руу илгээсэн групп жуулчдын тоо өнгөрсөн жилийнхээс 50% нэмэгджээ. Мөн Бээжин хотын Жуншинь аялал жуулчлалын компанийн жуулчид нэг дахин нэмэгдсэн, түүнчлэн бүртгүүлсэн хүн нь төлөвлөснөөс давснаас билет, зочид буудлын захиалга зэрэгт хүндрэл учирсан гэж өгүүлж байна. Газарзүйн байрлалын хувьд давуу талтай, өөрөөр хэлбэл ОХУ-тай хил залгадаг Хармөрөн мужийн Тянь Ма аялал жуулчлалын компанийн хувьд бүүр ч ачаалалтай байлаа. Оросын аялал жуулчлалын жилээр зөвхөн хилийн аялалд гэхэд тус компаниар 5000 гаруй хүн үйлчлүүлжээ.
Оросын талаас ч Хятадад зохиогдсон аялал жуулчлалын жилийн арга хэмжээнд сэтгэл хангалуун байна. Москва хотын аялал жуулчлал, зочид буудлын удирдах зөвлөлөөс мэдэгдсэнээр, энэ оны эхний хагас жилд Москва хотын зочид буудлууд 100 мянга гаруй хятад жуулчдыг хүлээн авсан нь өнгөрсөн жилийнхээс 43% өссөн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |