• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросын аялал жуулчлалын жил өндөрлөлөө

CRI       (GMT+08:00) 2012-11-23 15:02:28

     Хятадын аялал жуулчлалын үндэсний газрын дарга Шао Чивей хэлэхдээ, Хятад Орос хоёр тал энэ оны "Оросын аялал жуулчлалын жилийн үр дүнг бататгах ёстой. Түүнчлэн ирэх жил Оросод болох Хятадын аялал жуулчлалын жилд суурь тавьж өгөх ёстой юм. 2015 он гэхэд хоёр тал харилцан 5 сая жуулчин солилцдог болохоор төлөвлөж байна гэлээ.

     ОХУ-ын аялал жуулчлалын газрын судалгаагаар, энэ оны эхний 3 улиралд Орост жуулчилсан Хятад иргэдийн тоо 40% өслөө. Хятад улс Оросын 2 дах том жуулчин импортлогч орон боллоо гэжээ.

     1990-ээд оны үед Хятад Оросын харилцан жуулчилсан жуулчдын тоо 100 мянга гаруйхан байсан бол эдүгээ 3,3 сая болтлоо өсчээ.

     ОХУ-ын соёлын яамны сайд Владимир Мединский хэлэхдээ, энэ жилийн Оросын аялал жуулчлалын жилийн гол бодит үр дүн бол Хятадын жуулчид 40% өссөн явдал юм. Нийт 4 удаа Орос Хятадын аялал жуулчлалын форум, 5 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохиолоо гэжээ.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе