• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросын аялал жуулчлалын жил өндөрлөлөө

CRI       (GMT+08:00) 2012-11-23 15:02:28

     Хамгийн сүүлд хөрөнгө оруулалтын талаар өгүүлье. Оросын аялал жуулчлалын жилд Вань Да компани тэргүүтэй Хятадын олон компани Оросын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулжээ. Хоёр орны аж ахуйн нэгжүүд хамтран аялал жуулчлалын нөөцийг нээж, амралтын зочид буудал, худалдааны төв барьж, илүү өргөн хүрээний хамтын ажиллагааны суваг хайж байна.

     Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн захирал Дай Бинь бидэнд хэлэхдээ, Москва, Санкт Петрбург,Улаан-Үд, Красноярск, Новосибирск зэрэг газар бол Хятадын жуулчид байнга очдог төвлөрсөн газар. Хөрөнгө оруулалтын тал дээр Хятадын жуулчдын анхаарч буй цэг, сонирхлыг харгалзах ёсто. Тухайлбал Хятадын жуулчид Оросын аялал жуулчлалын үйлчилгээ, гуанз ресторан, худалдаа, зочид буудал зэрэги сэтгэл хангалуун бус байдаг. Тиймээс хөрөнгө оруулалтаа энэ тал дээр төвлөрүүлэх ёстой. Уламжлалт зочид буудал, жуулчдын бааз зэрэгт хөрөнгө оруулахаас гадна ойн аялал, түүх соёлын аялал, хувьсгалт газруудын аялал зэрэг Хятад жуулчид сонирхолтой салбарт хөрөнгө оруулбал зохистой гэжээ. /Бэлтгэсэн Д. Мөнхжаргал/


1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе