|
|
||
Ер нь Оросын аялал жуулчлалын нөөц баялгийг түлхүү сурталчилсан, түүнчлэн өрсөлдөөний явцад олон компани өвөрмөц брендийг бүтээж, үйлчилгээгээ сайжруулсан зэрэг Орос руу зорчих жуулчдын тоог өсгөсөн гэж олонх жуулчлалын компаниуд үзэж байна.
2012 болон 2013 онд Хятад Орос хоёр орон харилцан аялал жуулчлалын жилийг зохион байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл ирэх онд Орост Хятадын аялал жуулчлалын жилийн арга хэмжээ зохиогдох юм. Энэ бол хоёр талын удирдагчдын гаргасан шийдвэр.
За Оросын жилийн үеэр маш олон арга хэмжээ боллоо. Тухайлбал Бээжин-Москва авторалли, Хятадын 1000 жуулчин Орост айлчлах арга хэмжээ, Сайн байна уу, Орос орон томоохон хэмжээний сурвалжлах ажиллагаа зэрэг 225 багц арга хэмжээ болжээ. Түүнчлэн хоёр тал групп жуулчдыг харилцан визгүй зорчуулах арга хэмжээ авснаар аялж жуулчлахад ихээхэн дөхөм үзүүлсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |