• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросын аялал жуулчлалын жил өндөрлөлөө

CRI       (GMT+08:00) 2012-11-23 15:02:28

     Бээжин хотын Цаг үе дэлхийг тойрон олон улсын аялал жуулчлалын компаниас зохион явуулж байгаа "Ижил мөрний аялал" олон жуулчдыг татсан байна. Энэ бол Оросын нийслэл Москвагаас гараагаа аваад Углич, Гориц, Кижи зэрэг хотуудаар дамжин 1000 гаруй км аялаад Санкт Петрбург хүрэх 11 хоногийн аялал юм. Мөн тус компанийн Бээжин-Санкт Петрбург-Москва чиглэлийн 10 хоногийн тансаг зэрэглэлийн усан онгоцны аялал хоёр орны соёлын аялал жуулчлалын билэг тэмдэг болсон гэж хэлж болно.

     Хятадад зохиогдсон "Оросын аялал жуулчлалын жил"-ийн үеэр аялал жуулчлал, соёл, эдийн засаг худалдаа, санхүү, боловсрол, залуучуудын зэрэг салбарын харилцаа зжзаарч, Шанхай, Бээжин, Хар мөрөн, Хайнань, Өвөр Монгол, Шинжаан зэрэг муж хот өөртөө засах орны Оросын талтай тогтоосон харилцаа улам өргөжсөн байна. Одоогоор Хармөрөн муж Оросын 60 гаруй муж тойрогтой олон хэлбэрээр хамтран ажиллаж байна.

     ОХУ-ын Эрхүү мужийн засгийн газраас Хятадад суугаа ерөнхий төлөөлөгч Сергей Менянко хэлэхдээ, Хятад түнштэй хамтарч ажиллах нь Эрхүү мужийн аялал жуулчлалын компани, зочид буудал, салбарын хүмүүст онцгой ач холбогдолтой. Эдүгээ Эрхүү Хятад улс хоёрын хооронд 7 хоногт 10 орчим нислэг явагдаж байна. Жил бүр Хятадын 15 мянга орчим жуулчин Эрхүү мужид очиж, Байгаль нуурыг үздэг гэж бидэнд танилцууллаа.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе