• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дөрөө мултлах зуур өрнүүлсэн яриа

CRI       (GMT+08:00) 2009-04-15 19:17:27

     Сурв: Энэ жил бол Хятад-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ой тохиож байгаа онцлог жил билээ. Иймээс манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны талаар таны бодлыг сонсъё.

     Д. Дэмбэрэл: 1949 онд БНХАУ-ыг тунхагласны дараа анхны дипломат харилцаа тогтоосон орны нэг бол Монгол улс юм. Үүнээс хойш бүхэл бүтэн жарныг бид туулж иржээ. Энэ жарны хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа их өндөр төвшинд гарсан гэж үздэг. Харилцан бие биедээ маш их тусалж, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Ийм учраас дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өндөр төвшинд тэмдэглэхээр хоёр тал тохирсон байгаа. Өнгөрсөн жил УИХ-ын төлөөлөгчид айлчлах үеэс эхлэн ярьсан. Одоо манай Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид ойрын үед айлчилна. Манай хоёр орны харилцаанд олон талын дэвшил гарсан. Дээд хэмжээний уулзалтууд манай хоёр орны хооронд байнга явагдаж байна. Түүний зэрэгцээ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа урагшаа хол ахисан байгаа. Одоо ч гэсэн бид Хятадтай хамтран ажиллах талаар хэд хэдэн гэрээ хэлэлцээр бэлдэж байна. Монгол улсын зүгээс Хятадын талд тавьж байгаа саналууд бол тодорхой байгаа. Тэр саналуудыг хэрэгжүүлэх талаар ойрын үед томоохон арга хэмжээ авахаар бэлдэж байгаа. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хоёр талд өргөн тэмдэглэнэ. Энэ ойн өмнө Монгол улсын Ерөнхий сайд айлчилж байна. Мөн энэ үеэр Хятадын удирдах том албаны хүмүүс Монголд айлчлах байх гэж найдаж байгаа.

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе