|
|
||
Сурв: ХОУР нь 1964 онд Монгол хэлээр нэвтрүүлэг явуулж эхэлснээс хойш эдүгээ 45 дахь жилдээ золгож байна. 45 жилийн турш, Монгол хэлний нэвтрүүлэг нь хоёр орны ард иргэдийн хэлхээ холбоог эрчимжүүлэх, нягтруулах талаар өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ бэлгэ дэмбэрэлтэй цаг мөчид та манай радио нэвтрүүлэгт оролцож байгаагийн хувьд манай сонсогч, сүлжээ ашиглагчдад хандан өөрийн сэтгэлийн үгээ хэлнэ үү?
Д. Дэмбэрэл: За, юуны өмнө Монгол хэл дээр нэвтрүүлэг явуулсан 45 жилийн ойгоо тэмдэглэх ийм төвшинд хүрсэн танай редакцын хамт олон болон ХОУР-ийн хамт олонд 45 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлье. Энэ баярын мэндчилгээг дэвшүүлэх ялдамд хятадын нийт ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг минь дамжуулна уу?
Сурв: Манайх 43 хэл дээр нэвтрүүлэг хийдэг. Одоо веб сайт дээр 53 хэлээр ажиллах гэж байна. Манай нэвтрүүлэг Улаанбаатарт FM 105, Дарханд FM 103.7-гоор нэвтэрдэг.
Д. Дэмбэрэл: Тийм ээ, танай нэвтрүүлгийг манайхан сонсдог. Олон чиглэлээр сонсдог. Шууд монгол хэлээр явуулж байгааг сонсож байна. Хөх хотын нэвтрүүлгийг сонсож байна. Түүнээс гадна, Үрэмчийн болон бусад чиглэлийн олон нэвтрүүлгийг монголын олон нийт сонсдог. Баруун монголчууд голдуу Үрэмчийн чиглэлээр явуулж буй казак хэлний нэвтрүүлгийг сонсдог. Ер нь их олон сувгаар нэвтрүүлэг сонсдог гэж хэлж болно.
Сурв: Та алсын аянаас Бээжинд хотноо дөрөө мултлах зуураа манай радиогийн хүсэлтийг хүлээн авсанд их баярлалаа. Манай хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцаа улам өндөр төвшинд ахин хөгжинө гэдэгт итгэж найдаж байна. Танд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Д. Дэмбэрэл: За, баярлалаа. Та нарт бас ажлын амжилт хүсье.
Сурв: Танд их баярлалаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |