|
|
||
Сурв: Энэ жил манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн жил тул хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухааны салбар дахь харилцаа холбооны талаар таны үгийг сонсмоор байна?
Д. Дэмбэрэл: За, боловсролын тухайд бол Хятад улсад манай 800 гаруй оюутнууд суралцаж байгаа. Ер нь манай хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа их хөгжиж ирсэн. Сүүлийн үед манай монголын залуучууд хятад хэл сурах, хятад оронд сурч, боловсрол эзэмших талаар ихээхэн анхаардаг болсон байна. Манай залуус хятадын их дээд сургуулиудад суралцах асуудалд дээр хятадын талаас нээлттэй байгаа. Манайд олон дээд сургууль, нийтдээ 180 шахуу дээд сургууль байдаг. Иймээс манай монголд ч бас хятадын оюутнууд суралцах боломж бий. Сүүлийн үед анагаах ухаан, ялангуяа шинжлэх ухаан техникийн бусад ололтуудыг түшиглэсэн дээд сургуулиудад монгол оюутнууд суралцаж байна. Соёлын тухайд бол жил бүр манай жүжигчид, урлагийн авьяастнууд Өвөр Монгол, болон бусад мужуудад ирж тоглолт хийж байна. Хятадын зүгээс бас харилцан тоглолт хийдэг. Ер нь соёл, урлагийн хувьд сүүлийн жилүүдэд урьдынхаасаа ихээхэн ахиц гарсан гэж боддог.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |