|
|
||
Сурв: Хоёр орны хамтын чармайлтын дагуу банк санхүүгийн хямралыг лавтай даван туулж чадна гэдэгт итгэж найдаж байна. Та хятад оронд өмнө нь айлчлалаар ирж байсан хүний хувьд хятад орны хөгжлийн талаар өөрийн бодол сэтгэгдлээ хуваалцана уу?
Д. Дэмбэрэл: За, би хятад оронд өнгөрсөн жил ирж байснаас гадна уржнан бас ирж байсан. ШУӨЗР, ӨМӨЗР-оор явж байсан. Өнгөрсөн жил зүүн хойд Хятадаар бас явсан. Мөн Бээжин хотод олон улсын хурал зөвлөгөөнд оролцох гэж олон удаа ирж байлаа. Сүүлийн жилүүдэд Хятад орны хөгжил их хурдацтай ихээхэн хөгжиж байгаа гэж үздэг. Ирэх болгонд Бээжин хотын нүүр царай ихээхэн өөрчлөгдөж, шинэ шинэ барилга, үйлдвэрүүд сүндэрлэн босож байна. Миний үзэж танилцсан хязгаар нутгууд ч гэсэн түргэн хурдацтай хөгжиж байна. Шинь жянд би хоёр ч удаа очсон. Тэнд хөрөнгө оруулалт асар их хийгдэж байгаа юм байна. За, далайн эргийн чиглэлд бол Тянь жиний боомтоор орж байсан. Энэ бол 7, 8 жилийн өмнөх явдал л даа. Гэхдээ бол нэлээн хөгжилтэй байсан. Зүүн талын мужийн төвшинд зах хязгаарын муж болон өөртөө засах орнуудын хөгжлийг хүргэнэ гэсэн зорилттой юм билээ. Энэ зорилтоо хангалттай биелүүлж байна гэж би үздэг. Би Өвөр Монголоор очиж байсан. Өвөр Монголын Хөх хотод очиж байсан. Сүүлийн үед бол Хөх хот бол их хөгжиж, сайхан хот болсон байна лээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |