• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дөрөө мултлах зуур өрнүүлсэн яриа

CRI       (GMT+08:00) 2009-04-15 19:17:27

     Сурв: Хятад-Монгол хоёр орны өндөр зиндааны харилцан айлчлалын дотор Парламент хоорондын харилцаа нь маш чухал байр эзэлж байгаа. Та хоёр орны парламент хоорондын харилцааны талаар ярина уу?

     Д. Дэмбэрэл: Парламентын харилцаа манай хоёр орны хамтын ажиллагааны хөгжлийн 60 жилийн дотор гол ахисан гэж бодож байгаа. Яагаад гэвэл манай парламент, тэр дундаа манай УИХ-ын дарга нар удаа дараа Хятад улсад айлчилсан. Өнгөрсөн жил би бас айлчилж, Ү Бангүө даргатай уулзсан. Хоёр орны парламент төлөөлөгчдөө байнга солилцож байна. Түүнээс гадна парламентын шугамаар бас аялал зохион байгуулдаг. Хамтарсан хурлууд хийдэг. Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа гэдэг бол хоёр орны хоорондын ард түмний хамтын ажиллагаа байдаг. Яагаад гэвэл парламент гэдэг бол ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид байдаг учраас ард түмнийг төлөөлж өөрсдийнхнөө үгээ хэлж ярих бололцоотой байдаг.

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе