• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэстний боловсролын үйлсийг түргэн хөгжүүлж, үндэстний боловсролын тэргүүний хот байгуулахын тулд хүчин чармайлт гаргаж байна

CRI       (GMT+08:00) 2010-06-14 17:18:34

     Нэг, үндсэн байдал

     Түн-ляо хот нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы зүүн хэсэг, Сунгари мөрөн-Ляохэ голын сав газрын баруун үзүүрт Хорчины тал нутагт байрлаж байдаг. Уг нутагт Монгол, Хань, Манж, Хотон, Солонгос, Дагуур зэрэг 32 үндэстний 3 сая 160 мянган хүн ам оршин амьдарч байгаагийн дотор, Монгол үндэстний хүн ам 1 сая 470 мянга байгаа ба энэ нь уг хотын нийт хүн амын 46.5%-ийг эзэлж байдаг. Уг хотын нийт талбай нь 60 мянган хавтгай дөрвөлжин км байгаа бөгөөд 5 хошуу, 1 хот, 1 шянь, 1 тойрог, эдийн засгийн 1 чөлөөт бүсийг харьяалж байдаг.

     Түн-ляо хотод өнөөгийн байдлаар, үндэстний дунд бага сургууль 184, үүнд бага сургууль 133, анх зэргийн дунд сургууль 48, өндөр зэргийн дунд сургууль 9, тусгай мэргэжлийн дунд сургууль 2 байна. Дунд бага сургуульд үндэстний цөөнхийн 227 мянга 926 сурагч сурч байгаагийн дотор, үндэстний цөөнхийн үг хэл, үсэг бичгээ сурч буй сурагч 72 мянга 12 байна. Үндэстний цөөнхийн хүүхдийн цэцэрлэг 8 байгаа ба үүнд үндэстний цөөнхийн үг хэл, үсэг бичгээ сурч буй хүүхэд 7501 байна.
Түн-ляо хотын олон зэрэглэлийн олон төрлийн сургуулиудад үндэстний цөөнхийн 21 мянга 440 багш ажиллаж байгаа ба үүнд монголоор хичээллэж байгаа багш 8917 байгаа бөгөөд энэ нь нийт багш нарын 55.12%, 22.90%-ийг тус тус эзэлж байна. 2009 оны байдлаар, Түн-ляо хотын хүүхдийн цэцэрлэг, дунд бага сургуульд монголлоор хичээллэдэг багш нарын боловсролын шаардлага хангасан хэмжээнд энгийн өндөр зэргийн дундын сургууль, энгийн анх зэргийн дунд сургууль, бага сургууль, хүүхдийн цэцэрлэг болон тусгай мэргэжлийн өндөр зэргийн дунд сургуулийнх нь 94.37%, 96.82%, 99.94%, 100%, 78.00%-д тус тус хүрчээ.

     2009 оны байдлаар, уг хотын энгийн бага сургууль, анх зэргийн дунд сургууль, өндөр зэргийн дунд сургуульд сурч буй сурагчдын дундаж тоо нь 334.8, 713.1, 2638.0-д тус тус хүрч, монголоор хичээллэдэг бага сургууль, анх зэргийн дунд сургууль болон өндөр зэргийн дунд сургуульд сурч буй сурагчдын дундаж тоо нь 309.7, 452.2, 1756.6-д тус тус хүрсэн байна.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе