4. "хоёр хэл"-ний заан сургалтын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, боловсролын чанар төвшнийг бүх талаар дээшлүүлэв. Өнөө, Түн-ляо хотын үндэстний бүх бага сургуулиуд 2-р ангиас эхлэн хятад хэлний хичээл зааж, 3-р ангиас эхлэн англи хэлний хичээл заах болсон байна. Анх зэргийн бүх дунд сургуульд "хоёр хэл"-ний заан сургалт хийж, үндэстний өндөр зэргийн энгийн зонхилох дунд сургуульд "3 хэлний туршилтын анги" гаргажээ. Үүнээс гадна, хөгжим, дуу, бүжиг, уран гимнастик, дүрслэх урлаг, гар урлал, компьютер зэрэг олон төрөл чиглэлээр заан сургалт хийж, сурагчдын боловсролын ерөнхий төвшин ба практикийн чадавх, шинэлэг зүйлийг бүтээх үзэл сурталтай болоход голцуу анхаарч, тэдний ирээдүйн хөгжилд бат бэх үндэс суурь тавьж өгөхийн тулд чармайн ажиллаж байна. 2002 оноос хойших их дээд сургуулийн оюутан элсэлтийн 8 удаагийн шалгалтад Түн-ляо хотын сурагчид өөртөө засах районы монголоор хичээллэдэг байгалийн шинжлэх ухааны төрөлд мастер цол 7 удаа хүртэж, монголоор хичээллэдэг нийгмийн шинжлэх ухааны төрөлд мастер цол 2 удаа хүртжээ. Чинхуа Их Сургууль, Бээжингийн Багшийн Их Сургууль, Жэжян Их Сургууль, Төвийн Санхүүгийн Их Сургууль зэрэг бүх Хятадын гол гол 40 их дээд сургуульд Түн-ляо хотын монголоор хичээл сурсан сурагчид суралцаж байна.
1 2 3 4 5 6 7 8