Хоёр. Гол гол ажилууд ба ололт амжилтууд
1. "Тэргүүлэх, гол чухал тал болгох" хөгжлийн чиг шугам хэрэгжүүлэв. ХКН-ын Түн-ляо хотын хороо, Засгийн газар нь "БНХАУ-ын үндэстний нутаг районы өөртөө засах хууль" болон "'БНХАУ-ын үндэстний нутаг районы өөртөө засах хуул'-ийг хэрэгжүүлэх тухай Төрийн Зөвлөлийн тогтоол"-ыг тууштай хэрэгжүүлэн, үндэстний боловсролыг уг хотын боловсролын үйлсийн "тэргүүлэх, гол чухал тал болгох" хөгжлийн стратегийн чухал байранд тавьж, газар орны байдалдаа зохицуулан, нэгдэлтэй төлөвлөн, төрөл зүйлд хуваан удирдаж, чухал гол талыг барьж, нийтлэг байхад анхаарч, үндэстний боловсролын өөрчлөлт, хөгжлийн зорилт, үүрэг болон бодлого, арга хэмжээнүүдийг тогтоосон юм. Энэ нь уг хотын үндэстний боловсролын үйлсийн түргэн хөгжихөд бодлогын дорвитой баталгаа хангаж, үндэстний боловсролын ирэх хэдэн жилийн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон байгаа юм.
<< 1 2 3 4 5 6 7 8 >>