• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэстний боловсролын үйлсийг түргэн хөгжүүлж, үндэстний боловсролын тэргүүний хот байгуулахын тулд хүчин чармайлт гаргаж байна

CRI       (GMT+08:00) 2010-06-14 17:18:34

     2. бүтцийг шилдэгжүүлэн, сургууль эрхлэлтийн нөхцлийг сайжруулж, үндэстний боловсролын тэнцвэртэй хөгжлийг ахиулав. Газар нутгийнхаа байдалд үндэслэн, сум, шян, сууринд анх зэргийн 1 дунд сургууль, 1 төв сургууль ажиллуулж, хүн ам нэлээд олонтой, айл өрх харьцангуй төвлөрсөн тосгонд бүрэн бага сургууль эрхэлж, хүн ам нэлээд цөөн тосгонд нэгдсэн сургууль байгуулан, хүн ам тархай бутархай, Монгол, Хань үндэстэн холилдон сууршсан газар нутагт монгол, хятад нэгдсэн сургууль байгуулж, нэг сумд цар хэмжээгээр нэлээд бага анх зэргийн дунд сургууль болон бага сургууль байгуулжээ.

      Түн-ляо хотынхон боловсролын бүтцийн тохируулалт хийж, шилдэг нөөцийг зохистой үр ашигтай ашиглах, нөхцөл тааруухан сургуулийг дэмжих, онцлог сургууль байгуулах зэрэг арга хэмжээнүүд авч, үндэстний боловсролын тэнцвэртэй хөгжихөд тус дөхөм үзүүлж, боловсрол сургалтын чанар төвшнийг дээшлүүлсэн юм.

     2000 оноос хойш, Түн-ляо хотынхон үндэстний боловсролын салбарт нийт 650 сая юаний хөрөнгө оруулж, хичээлийн болон дотуур байрыг багтаасан 500 гаруй мянган ам метр талбайтай байшин барилгыг шинээр барьсан буюу өргөтгөн байгуулж, үндэстний сургууль эрхлэлтийн нөхцлийг тодорхой хэмжээгээр сайжруулсан байна. Өнөө, уг хотын үндэстний дунд бага сургуулиуд нь бүр ваар тоосгон байшинтай, өндөр зэргийн дунд сургуулиуд нь давхар байшинтай болж, хүүхдүүийн "сургуульд орох, дотуур байранд суух, сайтар суралцах"-д аятай нөхцөл боломж хангасан байна.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе