• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэстний боловсролын үйлсийг түргэн хөгжүүлж, үндэстний боловсролын тэргүүний хот байгуулахын тулд хүчин чармайлт гаргаж байна

CRI       (GMT+08:00) 2010-06-14 17:18:34

     6. газар нутгийн онцлогтой байхад анхаарч, онцлог сургуулийн байгуулалтыг сайтар хийв. Сургуулийн байгуулалтын талаар өөр өөрийн онцлогтой байхад голцуу анхаарсан ба тусгай багш нарыг бэлтгэн хүмүүлж өгсөн юм.

     7. олон төрлийн дорвитой арга хэмжээ авч, үндэстний сургуулийн удирдлагын бүхий л төвшнийг дээшлүүлэв. Үндэстний сургуулийн удирдлагын бүхий л төвшнийг цаашид дээшлүүлэхийн тулд, "нэрт сургууль, нэрт захирал, нэрт багш нарын сургалт дамжааны төсөл" зэрэг арга хэмжээнүүд зохиож, сургууль эрхлэлтийн үзэл баримтлалыг шинэчлэн, удирдлагын ажлын журамжуулалтыг цаашид эрчимжүүлсэн байна.

     8. үндэстний цөөнхийн эрдэм чадвартай хүмүүсийг идэвхтэй бэлтгэн хүмүүжүүлэв. 2000 оноос хойш, өөртөө засах район болон бусад муж районы их дээд сургуулиудад үндэстний 35 мянга гаруй эрдэм чадвартай сурагчдыг дэвшүүлэн сурацуулсан байна. Үүний зэрэгцээ, Түн-ляо хотын боловсролын салбарынхан бас орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчлэхээр гол ажлаа болгож, үндэстний 21 мянга 200 гаруй чадвартныг бэлтгэн хүмүүжүүлэв. Ялангуяа 2007, 2009 онд тус тус эхлүүлсэн хөдөө нутгийн малчин тариачинд үйлчлэх мэргэжлийн сургалтын төслийн хүрээнд хөдөө нутгийн 19 мянга 500 гаруй хүнийг суралт дамжаанд хамруулсан байна. \О.Дарамбазар мэдээлэв.\


1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе