• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан хэрэм-Ба Дайлин...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-07 15:17:07

     Тан гүрэн унасны дараа 907-960 он хүртэл хятадын түүхэнд "Таван гүрэн, арван хаант улс"-ын үе эхэлж бутарсан улсын доторх тэмцэл хагас зуун жил үргэлжилжээ. Чухам энэ үед л умрын нүүдэлчдээс анх цагаан хэрмийн дотор орж Ляо улсыг байгуулсан түүхтэй. Энэ бол манж-хамниган овгийн Зүрчид нар билээ. Эд өмнөд хятадын Сүн гүрэнтэй Шаньси мужаар хиллэсэн Алтан улсаа байгуулах хүртэл 200 жил орчим болсон юм. Яг энэ үед Чингэс хаан Монголын нэгдсэн төр улсаа байгуулжээ.

     Хятад орон дундуураа З салж, жинхэнэ угшлын хятадууд өмнөд Сүн улсыг байгуулж, өнөөгийн Шинь-жяны нутагт төвд угсааны Тангадууд өөрийн улс болох Баруун Шиа-г байгуулж, Зүрчид овгийн манж нар зүүн хойд хэсэгт байгуулсан Алтан улсынхаа нэрийг Ляо болгон солив. Алтан улс /1115/ байгуулагдсан цагаасаа л угшлын хятад болох Сүн улс руу довтолсоор 1141 онд өмнөд Сүн гүрэн Хөх мөрнөөс урагш хиллэх болжээ.

     Сүнгийн дараа Юан гүрэн, Юан гүрний дараа Мин гүрэн, залгаад Чин гүрэн оршин тогтнож байсныг хүмүүс сайн мэдэх хойно түүхийн хуудсаа хааж Цагаан хэрмээр хийх аялалдаа гарцгаая. Надтай хамт ХОУР-ийн сурвалжлагч Уртнасан явна.

     Чука: Эрхэм сонсогчид оо, бид Бээжин хотоос чанх хойш орших "Ба Да Лин" гэх газрыг зорин явж байна. Энэ бол цагаан хэрмийг жуулчдад зориулан засаж бэлтгэсэн хамгийн олон хүмүүс ирдэг газар.

     -Уртаа... Бээжин хотоос Ба-далин хүртэл хэчнээн км вэ?

     Уртаа: 75 км...

     Чука: Эрхэм сонсогчид оо, бид хурдны замаар явж байгаа болохоор цаг орчим болоод Ба-Далинд хүрээд ирлээ. Хэрэв та Цагаан хэрэм дээр ирье гэж бодож байгаа бол Дө Ши-мэнь хаалга, Тянь Ань-мэний талбай гээд хэд хэдэн газраас нийтийн тээврийн автобусанд суугаад очиж болно.

     Уртаа: Автобусанд том хүн 12 юань төлнө. Харин таксигаар бол 100 гаруй юань болно. Цагаан хэрэм рүү орох таксны үнэ нь өвлийн З сардаа нэг хүн 40 юань, бусад үед нэг хүн 45 юань. Мэдээж хүүхэд, настнууд хямдралтай.

     Чука: Өнөөдөр амралтын өдөр болоод тэр үү, маш их хүн ирсэн харагдана.

     Уртаа: Баяр наадмын үе таарсан бол бүр битүү хүн байдаг юм.

     Чука: Би нэг биш удаа удаа ирж байсан. Ирэх бүр л хүн ихтэй байх юм. Ер нь өдөртөө хэчнээн хүн ирж буцдаг юм бол доо?

     Уртаа: Өдөрт дунджаар 35 мянган хүн, сардаа гэхэд 250 мянган хүн ирдэг юм байна. Бээжингийн олимпийн үеэр гэхэд 236 мянган хүн ирсэн гэсэн тооцоо байдаг юм билээ. Цагаан сар, Улс тунхагласан өдөр, Майн нэгэн гээд "Алтан долоо хоног"-ийн өдрүүдэд бол өдөртөө бүр 350 мянга гаруй хүн ирдэг байна.

     Чука: Тэгэхлээр үеийн үедээ, хүн зоны сонирхлыг татаж, дуудаж байдаг алдарт цагаан хэрмийг танилцуулъя. Баригдах болсон учир шалтгааны талаар манай сонсогчид аяллын эхэнд тодорхой мэдлэгтэй болсон байх гэж бодож байна.

     Цагаан хэрэм бол хятадын эртний цэргийн хамгаалалт төдийгүй дэлхийн сор гайхамшгийн нэг яах аргагүй мөн. Уртаа... Цагаан хэрмийг зүүнээс баруун тийш чиглэсэн байрлалтай гэдэг байхаа?

     Уртаа: Тийм ээ. Бас дүүлэн нисэж буй луун хэлбэртэй ч гэдэг юм. Цагаан хэрмийн Цзинь шань лин гэх хэсэг нь хятад орны 2000 гаруй жилийн түүхийг харуулдаг төдийгүй эрт цагийн хятадын ард түмний нөр их хөдөлмөрийн үлгэр жишээ хэмээн үздэг юм. Ямартаа л хятадын удирдагч Мао Цэ Дун "Цагаан хэрэм дээр эс гарваас баатар бус" хэмээн нэгэн цагт шүлэглэсэн байх вэ дээ.

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе