• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан хэрэм-Ба Дайлин...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-07 15:17:07

     Чука: Хүний нөр их хөдөлмөрөөр бүтсэн энэ агуу том байгууламж хаа хүрч шувтардаг юм бол?

     Уртаа: Цагаан хэрэм нь Шар мөрөн буюу Хатан голтой зэрэгцэн хээр тал, элсэн цөл, өндөр өндөр уулсыг дамжсаар "Бэй Дай Хө" гэх Шар тэнгист тулж очдог юм. Энэ хэсгийг Цагаан хэрмийн эхлэл гэдэг юм.

     Цагаан хэрэм Шар тэнгист тулсан хэсэг дээр манай радио аяллын хоёр хөтөч-сэтгүүлч Д.Чулуунцэцэг, редактор Уртнасан зогсож байна.

     Чука: Цагаан хэрмийн түүхийг 2500 жилийн өмнөх 3 улс буюу Байлдаанд улсын үеэс эхлэн ярих ёстой гэдэг байхаа. Тэр үеийн нэг улс болох Чүй улс умрын нүүдэлчдийн довтолгооноос хамгаалан нутаг усныхаа захаар хамгийн анхны хэрмийг барьжээ хэмээн түүхэн сурвалжид бичсэн байдаг юм билээ.

     Уртаа: Сонсогчид маань аяллын эхэнд танил болсон Хятадын анхны төр улсыг байгуулсан Цинь-Ши хуанди нь өмнөх улсуудын байгуулсан тэдгээр хэрмийг хооронд нь холбоод баруун тийшээгээ Линь Тао буюу өнөөгийн Ганьсу мужийн Лянь Сянь гэдэг газар хүргэж, зүүн тийшээгээ Ляо Дун гэдэг газар хүртэл сунгаж, нийт 5000 гаруй км урт болгосон гэдэг юм. Чухам тэр үеэс л "Түмэн газрын цагаан хэрэм" гэж алдарших болсон юм.

     Чука: Түүхээс нь харж байхад, Хятадын анхны нэгдсэн төр улс Цинь гүрний дараах Хань гүрний үед цагаан хэрэм улам өргөжин бэхжиж ирсэн юм билээ. Учир нь энэ үед умардын нүүдэлчдийн довтолгоо улам ширүүссэн тул тэднээс сэргийлж Цагаан хэрмийг бэхлэх төдийгүй улам өргөтгөн уртасгаж халхавч, цайз, дохионы цамхаг зэрэг цэргийн хамгаалалтын олон зүйлийг нэмж бий болгосон гэдэг.

     Уртаа: Тийм шүү. Хань гүрний үед цагаан хэрэм баруун тийш өнөөгийн Шин-жяны Лоб нуур хүрч, нийт урт нь 10 мянган км-ээс илүү болсон гэдэг. Мөн энэ үед хамгийн их хөдөлмөр зарж, илүү олон зүйлийг бүтээж улам өргөтгөсөн гэж түүхэн сурвалжид бичсэн байдаг юм.

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе