• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан хэрэм-Ба Дайлин...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-07 15:17:07

     Уртаа: Тийм. Нэг үгээр хэлбэл Цагаан хэрэм нь бас дэлхийн торгоны замын тодоос тод луужин болж байжээ гэж хэлж болмоор...

     Чука: Цагаан хэрмийн хамгийн сор болсон хэсэг нь хаахантаа байдаг юм бол?

     Уртаа: Хамгийн сор болсон хэсэг нь гэвэл Хө-Бэй мужийн нутаг дээгүүр байдаг юм. Ер нь 1400 жилийн тэртээх өнгө төрхөө өнөө хүртэл хадгалсаар ирсэн гэдэг.

     Чука: Эрхэм сонсогчид оо, Хө Бэй муж нь Бээжин хотын эргэн тойрны газар нутаг дээр байрладаг. Манайхныхаар бол Төв аймаг шиг гэж ойлгож болно. Галт тэргээр УБ-аас Бээжин рүү орж ирэх зам зуур Цагаан хэрмийн нэг хэсгийг харах боломжтой. Үүнийг Бээжинд ирж буцсан олон хүн санаж байгаа байхаа.

     Уртаа: Цагаан хэрмийн сор болсон байгууламжаас сонирхуулбал, 6 зүйлийн хэлбэр бүхий оройтой, 130 дохионы цамхагтай. Зөвхөн хэрмийн тоосгыг гэхэд 6-7 зүйлийн аргаар өрсөн байдаг байна. 150 метрийн өндөртэй Тянь-Ти буюу тэнгэрийн шатаар явбал бүр 85 градусын эгц налуу хэсэгт очно ш дээ.

     Чука: Хөөх, бараг л 90 градус гэсэн үг байна шүү дээ...

     Уртаа: Энэ бол маш бартаатай эгц налуу газар. Тиймээс ч энэ хэсгийг тэнгэрт хүрэхтэй адилтгаж зүйрлэсэн байх л даа. Тэнгэрийн шатаар дахиад цааш явбал Тянь-Чяо буюу Тэнгэрийн гүүр хүрдэг юм.

     Чука: Гайхалтай...

     Уртаа: Энэ тэнгэрийн шатыг байгуулсан талаар олон домог яриа бий.

     Чука: Нэгийг сонирхуулаач...?

     Уртаа: Тэр нэгэн цагт энэ эгц өндөр хадан хэсэгт хэрэм барих боломжгүй болохоор цэргийн харуул зогсоодог байжээ. Жин үдийн аагим халуунд ядарч зүдэрсэн цэргийн жанжин унтаж байгаад зүүдэлж гэнэ. Түүний зүүдэнд нь нэг өвгөн лам, нэг жаахан хүү хоёр газар булаацалдаж маргалдаад лам хүүгийн хамрыг тас хазчихаж гэнэ. Тэгээд тэр хоёр заргаа шүүлгэхээр өнөө цэргийн жанжин дээр иржээ. Хүү: Энэ лам миний хамрыг тас хазчихлаа гэхэд, лам: Энэ хүү өөрөө өөрийнхөө хамрыг хазчихаад намайг хилсээр гүтгэж байна гэж гэнэ. Жанжин ламыг 50 ташуурдаж шийтгэсэн боловч лам хэргээ хүлээсэнгүй. Тэгээд жанжин: Ам хамрын доор байдаг атал хэрхэн хамраа хазаж чадах билээ гэхэд, лам: Ам хамрын доор байдаг нь үнэн ч шат тавьчихвал хамарт хүрэхгүй гэж үү...? гэж гэнэ. Жанжин ч зүүднээсээ сэрж эргэцүүлэн бодож суугаад нээрэн энэ эгц ханан хад өөд яагаад шат тавьж болохгүй гэж бодоод цагаан хэрмийн тэр тасархай хэсэгт шат тавьж холбосон гэдэг юм.

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе