• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан хэрэм-Ба Дайлин...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-07 15:17:07

     Чука: Сонин домог юм. Уртаа, Энэ дохионы цамхгууд цагаан хэрмийн нэгэн содон өнгө төрх юм даа?

     Уртаа: Тэгэлгүй яахав. Дайралт боллоо гэнгүүд утаа гаргаж дараагийн цамхагт, тэр нь дараагийнхаа цамхагт...гэх маягаар өртөөлөн мэдээлдэг байж шүү дээ.

     Чука: Эрхэм сонсогчид оо, Цагаан хэрэм бол ердөө морьтон дайчдаас хамгаалсан цэргийн бэхлэлт цайз юм. Алс зэлүүд нутгаар бол хүн давж цөхөөд байхааргүй өндөртэй хэрэм хэдэн зуун км үргэлжилдэг. Үүнд гайхах явдалгүй. Учир нь хүн давж болох боловч морь бол хэзээ ч үгүй. Морьгүй бол умрын нүүдэлчид хаа хүрэх билээ дээ. Тэгэхлээр цагаан хэрэм нь морин дэл дээр төрж, морин дэл дээр өсөж, морин дэл дээр бие бардаг нүүдэлчдээс л хамгаалсан цэргийн асар том хамгаалалтын цайз юм даа.

     Уртаа: Нэгэн цагт Ричард Никсон алдарт цагаан хэрэм дээр гараад "Ийм бахархал болсон хэрмийг байгуулсан ард түмэн аугаа их түүхтэй байж таарна. Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна" гэж бахархан хэлсэн байдаг.

     Чука: Тэгвэл, энэ үгэнд хариу болгож "Ийм бахархал болсон хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн мөн дутуугүй аугаа их түүхтэй байж таарна" гэж Монголын улс төрч, нэрт нийтлэлч Баабар тэмдэглэсэн байдаг юм.

     Уртаа: Нээрэн л цагаан хэрмийн алдар цууг магтан дуулахтай хамт тэр цагийн умрын нүүдэлчид гэгдэх өнөө цагийн монголчуудын өвгөдийг дурсахгүй өнгөрөх аргагүй юм даа.

     Чука: Цагаан хэрэм нь ЮНЕСКО-ын дэлхийн өв соёлд бүртгэгдсэн ертөнцийн 7 гайхамшгийн нэг. "Саран дээрээс хүн төрөлхтний бүтээсэн гайхамшиг дундаас цагаан хэрэм хамгийн тов тодорхой харагдаж байлаа" гэж нэгэн цагт Америкийн сансрын нисэгч дурсан ярьсан байдаг.

     Уртаа: Тийм шүү. Цагаан хэрмийг барихад орсон бүх тоосгоор нэг метрийн зузаантай, 5 метрийн өндөртэй хэрэм барилаа гэхэд дэлхийг арван хэд тойрно. Мөн 5 метр өргөнтэй, 30 см-ийн зузааантай зам тавилаа гэхэд дэлхийг 30-40 тойрно гэж судлаач Лу Жө-вэн гэдэг хүн "Түмэн бээрийн цагаан хэрэм" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлдээ тэмдэглэсэн байдаг юм.

     Чука: Ёстой гайхмаар...

     Цагаан хэрэм дээр хувь заяа эрүүл мэндээ даатгадаг ёсон...

     Чука: Уртаа, энэ хардаа. Энэ том гинжнээс ямар олон цоож зүүгээ вэ? Ямар учиртай юм бол...?

     Уртаа: Хүмүүс аз жаргал, эрүүл мэндээ даатгаж энэ гинжнээс цоож цоожилж үлдээдэг юм.

     Чука: Биднийг машиндаа суугаад хөдлөх үед цэцэг туузаар чимсэн том цагаан лимузин тэргүүлсэн хуримын цуваа зөрж өнгөрлөө. Энэ шинэхэн хосууд цагаан хэрэм дээр гарч шинэ амьдрал нь аз жаргал дүүрэн, салшгүй бат бэх байхын бэлгэдэл болгож өнөө гинжнээс цоож зүүнэ дээ. Хүн төрөлхтний нэгэн гайхамшиг болон дэлхийн хээлээр хөврөх цагаан хэрэм дээр хэрэг болгон ирж аз жаргал, хувь заяагаа даатган цоожилдог энэ ёс нь эх дэлхийтэйгээ өөрийгөө нэгтгэн нийтгэж байгаа ч юм уу...

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе