Ярилцлага

Дэлхийн улс орнууд НҮБ-аас юу хүсэж байгаа вэ?

Шинэ нөхцөл байдал, шинэ сорилтын өмнө бид сайтар тунгаан бодох цаг ирэв. Дэлхийн улс орнууд НҮБ-аас юу хүсэж байна ? Халдварын дараа НҮБ хэрхэн үүрэг гүйцэтгэх ёстой вэ ?

Олон улсын хамтын нийгэмлэг олон талт үзлийг дэмжихийг уриалав

Хятад улс НҮБ-ыг үргэлжлэн хэлбэрэлтгүй дэмжиж, олон талт үзлийг хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг урагшлуулж, бүх дэлхийн засаглалд Хятадын оюун ухаан хийгээд үзэл ойлголтыг хандивласан юм.

Улс төрөөр шинэлэх ухааныг барьцаалж байна

АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 6.5 саяд хүрч, нас барсан хүний тоо 200 мянга дөхөж буйд холбогдуулан“ Таймс ”сэтгүүл саяха н “Америк хэлбэрийн ялагдал” хэмээх өгүүлэл нийтэлжээ.

Дэлхий дахинд ноцтой заналхийлэл учруулж байна

Америкийн "Вашингтон Пост" сонин саяхан "Майк Помпео бол түүхэнд хамгийн муу Төрийн нарийн бичгийн дарга" нэртэй нийтлэл гаргаж, Помпео албан тушаал авснаас хойших дипломат үйл ажиллагааны талаар дүн шинжилгээ хийсэн байна. 

​Хөгжлийн замыг эрч хүчээр сэлбэв

“Үндэстний агуу их чанар нь хүндрэл бэрхшээл эрсдэлийн өмнө бууж өгөхгүй, ухрахгүй, зогсохгүй, өөрийн ирээдүйн хувь заяаныхаа төлөө шантаршгүй тэмцэхэд бий.” Одоогийн ертөнцийн зуун жилд тохиогоогүй өөрчлөлтийн нөхцөлд гаднын өдөөн хатгалгаа, шахалт дарамтын өмнө Хятад улс цар тахлын эсрэг тэмцсэн зориг санаагаар хөдөлгөх хүч болгон, товлосон хөгжлийн зорилт зүгээ урагшлах болно. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн, “Хятадын ард түмний сайн сайхан амьдралаа цогцолохын төлөө урагшлах алхмыг ямар ч хүн ямар ч хүчин хориглож чадахгүй юм.”

Дэлхийн эдийн засгийн идэвх хүчнийг хөгжөөж байна

Хятадын худалдааны бүтцийг үргэлжлэн сайжруулж, Хятадын эдийн засаг болон дэлхийн эдийн засгийн хөгжилд хүчиртэй тулах хүч хангах болно.

​Хамтын ашиг сонирхлоо хамгаалахын төлөө нэгдэх ёстой

"Хятад улс бол дайсагнагч биш харин түнш юм, заналхийлэл биш харин боломж юм." Энэ нь Европ, түүний дотор Төв ба Зүүн Европын орнуудын нийтлэг ойлголт болж байна. Помпео шиг улс төрчид өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлоос болж холбоотнуудаа хуурч мэхлэх зорилгоор худлаа яриаг давтаж, дэлхий даяар сөргөлдөөнийг өдөөж, хүйтэн дайныг дахин амилуулахыг оролдож байгаагаараа түүхэн нүгэлтнүүд болж байна. Олон улсын хамтын нийгэмлэг хамтран дэлхийн улс орнуудын хамтын ашиг сонирхлоо хамгаалахын төлөө нэгдэх ёстой.

Юанийн интегралчлал “Хятад улсын итгэл”-ийг харуулж байна

Хятадын Төв Банкны саяхан нийтэлсэн “2020 оны юанийн интегралчлалын тайлан”-д харуулснаар...

АНУ-ын улс төрчид явах тусмаа ганцаардаж байна

ДЭМБ-аас татан гарсны дараа АНУ, тус байгууллагын шинэчлэлийн ажилд сэтгэл дундуур байна хэмээн оролдлого хийж эхэллээ, үүнд Герман, Франц ч саяхан энэ асуудлаарх G7-ийн бүлийн хэлэлцээрээс гарсан байна. 

Царцаахай үсрэхээ мэднэ, тусахаа мэдэхгүй

Орон нутгийн цагаар 8-р сарын 7-нд, Хятадын засгийн газрын Хонконгийн тухай ажил хариуцсан байгууллага нэгжийн албан тушаалтнуудад болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн албан хаагчдад хориг тавина гэдгээ Америкийн сангийн яам мэдэгдсэн юм

Америкийн улс төрчдийн хайхрамжгүй бодлого дэлхийг бусниулж байна

Саяхан Ройтерс агентлагийн сурвалжлагч Шрутэ Саркар өгүүлэлдээ улайм цайм бичихдээ: “Шинэ коронавирусийн уушгины халдвар ихээр дэлгэрэхээс өмнө, Америк бүх дэлхийн эдийн засгийн гол өсөлтийн тулах хүч байсан юм, одоо харин хамгийн том чирэгдэл болох эрсдэлтэй тулгараад байна” гэжээ

Тиктокыг зэрлэгээр хаах гэсэн нь Америкийн эмгэнэл юм

Сүүлийн үед Америкийн тал засаг захиргааны арга барилаар Хятадын олон нийтийн харилцааны програм хангамж болох Дөү Иний гадаад хувилбар Тиктокыг хүчээр хаах гэсэн мэдээлэл олны анхаарлын төв оров.

​Эх газрын эмчилгээний баг Хонконгод ажиллаж байна

​Сүүлийн үед Хонконгод Ковид-19-ийн халдвар улам бүр газар авч байгаа юм. 2-ны өдрийн 0 цагийн байдлаар, өдөрт 115 тохиолдол нэмж бүртгэгдсэн бөгөөд 12 хоног дараалан өдөрт 100 гаруй хүн нэмж бүртгэгдэж байна. Хонконгийн онцгой бүсийн захиргааны хүсэлтийн дагуу төв засгийн газраас шинжилгээний багийг Хонконгод илгээн ажиллуулж, цар тахлын эсрэг тэмцэлд туслалцаа үзүүлж байна. Эх газрын эмчилгээний ажилтнууд цар тахлын эсрэг баялаг туршлагатай учраас урьдчилан сэргийлж хянах талаар Хонконгийн хүрэлцэхгүй талыг нөхөж чадна хэмээн Хонконгийн олон салбарынхан үзэж байна.

Хятад улс олон талт үзлийг дэмжиж байна

“Азийн дэд бүтцийн хөрөнгө  оруулалтын банк нь гишүүдийн хамтаар хөгжихийг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах индэр болжээ.” 28-ны өдөр Хятад улсын  дарга Ши Жиньпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 5-р удааны удирдах  зөвлөлийн жил тутмын видео хэлбэрээр хийсэн хурлын нээлтийн ёслолд дээрх үгээ  хэлсэн бөгөөд үүний дагуу 4 зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал Азийн дэд бүтцийн  хөрөнгө оруулалтын банкийг бүх дэлхийн хамтын хөгжлийг ахиулах шинэ хэлбэрийн  олон талт нээлттэй банк болгон бүтээн байгуулах, цаг эриний урсгалыг дагасан шинэ хэлбэрийн хөгжлийн практикийн индэр болгон байгуулах, өндөр стандарт шинэ  хэлбэрийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон олон улсын олон талт  хамтын ажиллагааны үлгэр жишээ болгох болно. Цар тахал болон олон улсын эдийн  засгийн хүнд ноцтой нөхцөл байдалд “Хятадын санаачилга” нь олон талт үзлийг эрс шуурхай дэмжиж, Хятад улсын үүрэг хариуцлагаа үүрэглэсэн итгэл зоригийг  харуулсан байна.

Маккартизм сэргэж буй нь Америкийн эмгэнэл мөн

​Сүүлийн өдрүүдэд Америкийн засгийн газар ХКН-ын гишүүд  болон тэдний гэр бүлийн Америкт орчихыг хориглох гэж буй мэдээ Америкийн  дотоодын болон олон улсын олон нийтийн ихээхэн шүүмжлэлд өртөж байна. Америкийн  улс төрчид Хятад Америк хоёр ард түмний эрэл хүсэл болон дэлхийн хөгжлийн  урсгалаас няцаж түүний эсрэг галзуурсан мэт өдөөлт хийж буй нь Маккартизм дахин  сэргэж буйн шинж тэмдэг юм. Түүнээс сэрэмжлэх хэрэгтэй, энэ нь мөн ч Америкийн  хамгийн их эмгэнэл юм.

Тогтвортой сэргэж байгаа Хятадын эдийн засаг дэлхий дахинд шинэ боломж нээх болно

16-ны өдөр Хятадын Статистикийн үндэсний газрын гаргасан мэдээллээр, оны эхний  хагаст Хятадын эдийн засаг эхний ээлжинд унаж, дараа нь дахин сэргэж, хоёрдугаар улирлын эдийн  засгийн өсөлт эерэг өсөлт  үзүүлж, өнгөрсөн  оны мөн үеийнхээс 3.2 хувиар өсч, үндсэн үзүүлэлтүүд  өсөлтөө үргэлжлүүлжээ. 

Хонконгийн өөртөө засах хууль гэгчээр Хятадыг сүрдүүлж чадахгүй

Сүүлийн өдрүүдэд, АНУ Хятадын талын хатуу эсэргүүцлийг үл ойшоон,  АНУ-ын Конгрессоос баталсан "Хонконгийн өөртөө засах хууль" гэгчид гарын үсэг зурж, Хонконгийн үндэсний аюулгүй байдлын  тухай хууль тогтоомжийг гутаан доромжилж, Хятадад хориг  арга хэмжээ авна хэмээн заналхийлж  байна.

Хятадын гадаад худалдаа тогтворжиж дэлхийн итгэлийг нэмэгдүүлж байна

14-ний өдөр Хятадын Гаалийн ерөнхий газраас  гаргасан хамгийн сүүлийн үеийн импорт, экспортын мэдээллээр, энэ оны эхний хагас  жилд Хятад улсын бараа бүтээгдэхүүний  импорт, экспортын нийт хэмжээ 14.24 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч бууралтын хэмжээ нь  эхний улирлаас 3.3 нэгжээр багасчээ. Ялангуяа 4-р сараас хойш, Хятад улсын экспорт 3 сар дараалан эерэг өсөлт үзүүлэв. 6-р сард экспортын хэмжээ  өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.3 хувиар, импортын хэмжээ 6.2 хувиар  нэмэгдэж, энэ оны анхны хос эерэг өсөлтийг биелүүлжээ. Хэдийгээр оны эхний хагаст Хятадын гадаад худалдаа  шинэ коронавирусийн халдварын сөрөг нөлөөнд өртсөн боловч  төсөөллөөс сайн байж, ерөнхий байдал аажмаар сайжирч, Хятадын засгийн газрын гадаад  худалдааны үндсэн тогтвортой байдлыг хангах хүчин чармайлт үр дүнгээ өгснийг харуулсан байна. 
 

Хятад, Арабын хамтын ажиллагаа дэлхий нийт тогтвортой хүчин зүйл нэмж байна

"Өнөөгийн нөхцөл байдалд, Хятад, Араб хоёр тал өнгөрсний аль ч үеэс илүү хамтын ажиллагаагаа бэхжүүлж,  бэрхшээлийг хамтдаа даван туулж урагшлах ёстой" хэмээн сүүлийн үе Хятад-Арабын  орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний 9 дэх хуралд илгээсэн захидалдаа  Хятад улсын дарга Ши Жиньпин ийнхүү санаачилга дэвшүүлж, коронавирусийн хямралын  эсрэг Хятад, Араб хамтдаа хариу  арга хэмжээ авахын тулд Хятад Арабын  хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг  дэмжих чиг хандлагыг тодорхойлж  өгсөн билээ. Хурал нь үр дүн  бүхий олон баримт бичигүүд баталж,  халдварын эсрэг дэлхийн хамтын ажиллагаа, ажил  үйлдвэрлэлээ түргэн сэргээх итгэл үнэмшил, эрч хүчнийг сэлбэсэн юм. 

​Хүн мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье

Хүн төрөлхтөн эх дэлхийн экологийн орчны нэгэн бүрэлдэхүүн болсны хувьд амь хувиа л бодож, эзэрхэж болохгүй, харин байгальдаа ээлтэй, амьтан голтныг хүндэтгэж чадсан нөхцөлд л урт удаан “эрүүл тогтвортой” , амар сайндаа жаргаж чадна гэдгийг түүх, шинжлэх ухаан дахин гэрчлэн нотолж байгаа юм. 

1234...NextEndTotal 10 pages