• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-05 17:17:35    
Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Төвийнхөн эрдэм шинжилгээний ихээхэн ололт амжилттай ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио


ӨМИС-ийн МСТ-ийн захирал, доктор, профессор, докторантын жолоодогч багш З.Чимэддорж 2006 оны 3-р сарын 25-ны өдөр эрдэм шинжилгээний лекц хийж байгаа нь

     Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Төв (Хятадын Боловсролын Яамны хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны судалгааны гол бааз)-ийн захирал, Доктор, профессор, докторантын удирдагч багш Захадайн Чимэддорж: 1954 оны 2-р сард Өвөр Монголын Өөртөө Засах Районы Урдын өмнөд хошуунд төржээ. 1975 онд Өвөр Монголын Их Сургуулийн Монгол хэл, утга зохиолын үндсэн ангийг төгсч, 1981 онд Өвөр Монголын Их Сургуулийн монгол түүх судлах газарт магистерын зэрэг хамгаалж, 1989 онд Германы Боны Их Сургуульд гүн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Доктор, профессор, докторантын удирдагч багш З.Чимэддорж зүрчи хэл ба үсэг бичиг, Алтан улсын түүх, Манж Чин улсын үеийн Монголын түүх, Монгол үндэстний түүх соёл зэрэг эрдэм шинжилгээний чиглэлээр олон жил ажиллаж, үндэсний нийгмийн шинжлэх ухааны сангийн "9-р 5 жил"-ийн төлөвлөгөөний судалганы чухал том сэдэв—"Чин улсын эхний үеийн Монголын түүхэн сурвалж бичиг ба Манж Монголын харилцааны судлал", Боловсролын Яамны хүмүүнлэгийн нийгмийн шинжлэх ухааны судалгааны гол баазын томоохон сэдэв—"Монголын түүх ба умардын үндэстнүүдийн түүхэн сурвалж бичгийн цуглуулга судалгаа"-ны доторхи Алтан улсын тухай ботийг голлон туурвисан бөгөөд үндэсний нийгмийн шинжлэх ухааны сангийн төсөл—"Монгол судлалын нэвтэрхий толь•Олон улсын монгол судлалын боть", Өвөр Монголын Өөртөө Засах Районы Боловсон Хүчний Тэнхимийн эрдэм чадвартны сангийн төсөл—"Чин улсын эхний үеийн монгол данс архивийн эмхтгэл ба судалгаа", Чин улсын түүхийн үндэсний хэмжээний төсөл—"Чин улсын түүх.үндэстний түүх.Монгол үндэстний хэсэг", Боловсролын Яамны эрдэм шинжилгээний чухал том сэдэв—"Баруун нутгийн үндэстнүүдийн харилцаа ба шашны асуудлын тухай судалгаа"-ны салбар сэдэв—"Өвөр Монголын Өөртөө Засах Районы үндэстний харилцаа ба шашны асуудлын тухай судалгаа"-ны ажлуудыг эрхлэн хийж, үндэсний нийгмийн шинжлэх ухааны сангийн төсөл—"Өвөр Монголын нэвтэрхий түүх"-ийн Алтан улсын боть болон Чин улсын ботийг туурвих ажилд оролцжээ. Өнөө, Доктор, профессор, докторантын удирдагч багш З.Чимэддорж "Энх Амгалан хааны 35 жилийн гэр ахуйн амьдралын тухай судлал" хэмээх Боловсролын Яамны гадаадад суралцагсдын сангийн судлагааны ажил бас хамтарсан судалганы бусад сэдвээр ажиллаж байна.
"Зүрчин И Юй бичгийн судлал"(Өвөр Монголын Их Сургуулийн сэтгүлийн газрын тусгай хэвлэл, 1983 он), "Die Briefe des Kangxi-kaisers aus den Jahren 1696-1697 an den Kronpinzen Ying-ch'eng aus mandschurischen Geheimdokumenten, --Ein Beitrag zum ersten Dsungarenkrieg der Ching 1690-1697, Otto Harrassowitz Verlag"(Wiesbaden, Deutschland, 1991), "Altan Tobci" (Losangdambijalsan jokiyaba, Cimeddoji, Mongkebuyan galiglaju, Gereltu kitadcilaba, Өвөр Монголын Соёлын Хэвлэлийн хороо, 1998 он), "Indices zum Daicing gurun-i fukjin doro neihe bodogon-i bithe und zum Huan Qing kaiguo fanglve"(Erarbeitet von Jakhadai Chimeddorji,Eingeleitet von Michael Weiers, AETAS MANJURICA 7,Harrassowitz Verlag in Kommission, Wiesbaden, Deutschland,2000), "Чин улсын Тайзү, Тайзүн, Шизү хааны магад тэмдэглэл дэх монгол түүхийн материалын хуулбар"(Тэнгэр тэтгэгч хааны үеийн дэвтэр, З.Чимэддорж, Багана редакторлов, Өвөр Монголын Их Сургуулийн Хэвлэлийн Хороо, 2001 он), "Чин улсын богд эзний төрийн магад тэмдэглэл дэх монгол түүхийн материалын хуулбар" (З.Чимэддорж нар редакторлов, Өвөр Монголын Их Сургуулийн Хэвлэлийн Хороо, 2003 он), "Чин улсын дотоод нарийн бичгийн хүрээлэн дэх монгол данс архивын эмхэтгэл (1—3)"(З.Чимэддорж нар редакторлов, Өвөр Монголын Ардын Хэвлэлийн хороо, 2003 он) зэрэг эрдэм шинжилгээний дагнасан сэдэвт тусгай зохиолууд хэвлүүлж, монголын түүх соёлтой холбоотой 20 шахам тусгай ном туурвилын ажилд оролцож, Герман зэрэг гадаад хэлнээс хятад монгол хэлээр 50 гаруй өгүүлэл орчуулсан бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад удаа дараалан оролцож, дотоод гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд их олон өгүүлэл нийтлүүлсэн байна.

1  2  3  4  5  6  7  8  9  10