• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-05 17:17:35    
Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Төвийнхөн эрдэм шинжилгээний ихээхэн ололт амжилттай ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио


ӨМИС-ийн МСТ-ийн захирал, доктор, профессор, докторантын жолоодогч багш З.Чимэддорж 2006 оны 6-р сарын 4-ний өдөр Бээжинд Японы Токиогийн Гадаад Хэлний Их Сургуулийн Ази, Африкийн судалгааны газрын монголч эрдэмтэн, профессор Наками Тацүотай хамт байгаа нь

      Доктор, профессор, докторантын удирдагч багш З.Чимэддорж: Хоёр талын солилцооны шугмаар манай багш нар үргэлж ирж очдог. Монгол улсын эрдэмтэн багш нар манай төвд ирж ажиллаж, оюутан сурагчдад хичээл заах, лекц унших зэрэг ажлууд хийж байна. Манай төвийн багш нар ч Монгол улсад очиж эрдэм шинжилгээний солилцоо хийж байна, гэхдээ зөвхөн Монгол улсаар зогсохгүй, Япон болон Германы их дээд сургуулиутай ч эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллаж байгаа юм. Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Төв нь Ядоны Васейда Их Сургуулийн нэрт монголч эрдэмтэн, профессор Ёшида Жүничи нарын зэрэг багш нартай хамтаар Хар-хотоос илрүүлсэн Юань улсын үеийн түүхэн бичгүүд—бүр тамтгууд юм даа—тамтархай буюу бүрэн тамтаг болсон 300 гаруй хуудас бичиг олсон, тэдгээр нь маш ховор цухаг бичиг дурсгал байсан учраас бид түүнийг хамтарч уншсан юм. Тэдгээрийг уншиж тахихад маш бэрхшээлтэй байсан боловч, хэдэн жилийн хамтын хүчин чармайлтаар бид тэдгээрийг бүхнийг уншиж дуусгаад байна. 2008 онд бид уншсан бичгүүдээ хятад ядон хоёр хэлэн дээр хэвлүүлэхээр төлөвлөж байна.

1  2  3  4  5  6  7  8  9  10