Сурвалжлагч: Өнгөрсөнд монгол судлалыг зөвхөн Монгол үндэстний хүрээ хэмжээнд л судалж байсан төлөвтэй юм. Ирээдүйд монгол судлалыг өргжүүлж судлах талаар та ямар үзэл бодолтой байгаа вэ?
Доктор, профессор, докторантын удирдагч багш З.Чимэддорж: Монгол судлал бол зөвхөн манай монгол хүний л судлал биш, бас бид зөвхөн өөрөө л хийдэг ажил ч биш, харин бүх дэлхийн хэмжээний өргөн хүрээтэй судалгааны салбар юм. Учир нь Монгол үндэстэн бол түүхэнд их алдартай, дэлхийн түүхэнд өөрийнхөө хувь нэмрээ үзүүлсэн үндэстэн юм, Монгол үндэстний түүхийг судлахгүй юм бол, тэр нэг үеийн түүх гэж байхгүй болно. Иймээс энэ судалгааг хийх хэрэгтэй байдаг юм. Үүний дагуу монгол үндэстэн бас эрт дээр үеэс аваад одоод хүртэл дэлхийн түүхэнд өөрийнхөө хувь нэмэрээ үзүүлсэн, үзүүлсээр ч ирсэн, өөрийнхөө байр суурьтай соёлжсон үндэстэн болохоор, дэлхйн олон улс орны эрдэмтдийн анхаарал сонирхолыг өнөөдөр хүртэл татсаар байна. Тйим учраас манай монгол судлал үргэлжилсээр ирсэн, цаашид ч үргэлжлэн сайн сайхан хөгжинө гэж үзэж байна. Энэ талаар манай Өвөр Монголын эрдэмтэн судлаагчдын гүйцэтгэх үүрэг маш хүнд, эрдмийн аяны зам ч урт байсаар байна.
Сурвалжлагч: Архелоги судлал юм уу бусад улс үндэстнүүд хоорондын харилцааны тухай судалгаа шинжилгээний ажил нь монгол судлалд ямар үр нөлөө үзүүлдэг гэж та үзэж байна вэ?
1 2 3 4 5 6 7 8 9 10
|