• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-05 17:17:35    
Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Төвийнхөн эрдэм шинжилгээний ихээхэн ололт амжилттай ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио

    Сурвалжлагч: Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Төв хэзээ байгуулагдсан бэ? Энэ төв байгуулагдсаны дараа, монгол судлалын талаар ямар ямар ажлуудыг хийсэн бэ?

     Доктор, профессор, докторантын удирдагч багш З.Чимэддорж: Манай сургуулийн Монгол Судлалын Төв бол Боловсролын Яамнаас 2000 онд байгуулсан, бүх Хятадын хэмжээний монгол судлалын цорын ганц төв байгаа юм. Боловсролын Яамнас бүх Хятадын 100 гаруй их дээд сургуульд судалгаа шинжилгээний ийм гол төвүүдийг байгуулсан байна. Манай Өвөр Монголд ийм төв нэг л байдаг. 5 жилийн хугацаанд бид монгол хэл утга зохиол, монгол түүх соёл, Монгол үндэстний эдийн засаг, нийгэм зэрэг монгол судлалын салбарын судалгаа шинжилгээний 3 том чиглэлээр ажиллаж тодрхой ололт амжитанд хүрсэн юм. Манай ажил өнөө их сайхан урагштай явагдаж байна. Хэдийгээр судалгаа шинжилгээний шинэ төв байгаа боловч, эрдэм шинжилгээний олон талын ажлаа бид идэвхтэй зохион байгуулан хийж байна.

     Сурвалжлагч: Энэ хэдэн жилд танай төвөөс эрдэм шинжилгээний ямар ямар бүтээлүүд гарсан бэ? Тэдгээрээс хэдийг нэрлэх үү?

     Доктор, профессор, докторантын удирдагч багш З.Чимэддорж: Энэ 5 жилд манай төвөөс монгол түүх, хэл утга зохиол, нийгэм, орчин ахуй зэрэг талаар монгол судлалын 40-өөд ном гарсан, үүнд эрдэм шинжилгээний тусгай бүтээлүүд, өгүүлэлийн түүврүүд ч багтаж байна. Жишээлбэл ИРинчен, Жү Чин-шү, Юй Да-жюнь зэрэг том том эрдэмтэн багш нарын өгүүллийн 3 түүвэр гарсан. Морины соёлын тусгай судлалын чиглэлээр доктор Манлайгийн ном хэвлэгдлээ. Монгол түүхэн сурвалж бичгийн судалгааны ном зохиол ч олон гарсан юм. Утга зохиолын талаар бас хэдэн ном гарчээ. Энэ талын судалгааны хүрээнд Сүеэ багшийн хэдэн ном удахгүй хэвлэгдэнэ. Хэлний шинжлэлийн талаар ялангуяа Өвөр Монголын нутгийн аялгууны талаар цуврал номууд гарах гэж байна. Үүнд эхний номынх нь хувиар "Хорчин аман аялгууны судлал" хэмээх ном гараад байгаад бөгөөд бас 6 тусгай ном гарах болно. Монгол түүх судлалын талаар өнөө 7 номыг хэвлүүлэхэд бэлэн болоод байгаа бөгөөд эдгээр номууд энэ жилээс эхлэн хэвлэгдэн гарна. Үүнд дурдуурштай нэг зүйл бол Манж Чин улсын үеийн Дотоод Нарийн Бичгийн Хүрээлэнд хадгалагдаж байсан 17-р зууны үеийн монгол данс материалыг бид 7 дэвтэр болгон хэвлүүлээд байна. Эдгээр нь Манж Чин улсын эхний үеийн түүх, ялангуяа Монгол Манжийн харилцаа, Манж Чин улсын эхний үеийн монголын түүхийн судлалд маш их ач холбогдолтой юм. Үүнээс гадна бас Дотоод Яамны данс материалын цуглуулгаас 22 дэвтэр хэвлүүлсэн, Монгол хэлнээс бусад хэлээр бичигдсэн данс материал ч үүнд хамрагдсан байна. Эдгээр нь монгол судлал ялангуяа Манж Чин улсын үеийн түүхэн судлалд ихээхэн ахиц үзүүлж чадна гэж үзэж байна.
Сурвалжлагч: Багш таны саяйн хэлсэн эдгээр номууд чинь өнгөрсөнд ер нь хэвлэгдээгүй зүйлүүд үү?

1  2  3  4  5  6  7  8  9  10