• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-05 17:17:35    
Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Төвийнхөн эрдэм шинжилгээний ихээхэн ололт амжилттай ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Доктор, профессор, докторантын удирдагч багш З.Чимэддоржийн олон жилийн турш Монгол түүх соёлын судалгаа шинжилгээ, хичээл сургалт болон нийэм нийтийн үйлсэд идэвх зүтгэлтэй ажиллаж, гарамгай үр бүтээл гаргасныг нь улс орноос сайшаан тэмдэглэж, 1991 онд Хятадын Боловсролын Яам болон Төрийн Зөвлөлийн эрдэмийн албаас "Гарамгай хувь нэмэр оруулсан магистерийн зэрэг хүртэгч" цол, 1992 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Засгийн газраас "Өөртөө Засах Районы шилдэг залуу багш" цол хүртээж, 1993 онд Төрийн Зөвлөлөөс олгодог тусгай нэмэгдэл цалин авдаг мэргэжилтэн, 1997 онд "Гадаадад суралцаж эх орондоо буцаж ирсэн Өвөр Монголын Өөртөө Засах Районы шилдэг чадвартн"-аар шалгарч, 1998 онд Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэлийн 13-р их хуралд төлөөлөгчөөр оролцож, 2002 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы гарамгай хувь нэмэртэй ажилласан идэр залуу насны мэргэжилтнээр үнэлэгдэж, 2002 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы нийгмийн шинжлэх ухааны шилдэг бүтээлийн 2-р шагнал хүртсэн бөгөөд 2003 онд гадаадад суралцаж эх орондоо буцаж ирсэн Өвөр Монголын Өөртөө Засах Районы шилдэг чадвартнаар тус тус шалгарчээ.

    Доктор, профессор, докторантын удирдагч багш З.Чимэддорж бас Хятадын Монгол Судлалын Нийгэмлэгийн байнгын орлогч дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын Түүх Судлалын Нийгэмлэгийн зөвлөх, Хятадын Үндэстний Судлалын Нийгэмлэгийн орлогч дарга, Хятадын Үндэстний эртний үсэг бичгийн судалгааны нийгэмлэгийн орлогч дарга, Үндэсний гүн ухаан, нийгмийн шинжлэх ухааны судалгааны "9-р 5 жил", "10-р 5 жил"-ийн төлөвлөгөөн дэх үндэстний асуудлын салбарын төлөвлөгөөний хэсгийн (эрдэм шинжилгээний үнэлгээний гэсгийн) гишүүн, Боловсролын Яамны заан сургалтын комиссын түүхийн салбарын гишүүн зэрэг ологн нийтийн байгууллагын албан тушаалыг хавсарган хийж байна.

1  2  3  4  5  6  7  8  9  10