• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-05 17:17:35    
Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Төвийнхөн эрдэм шинжилгээний ихээхэн ололт амжилттай ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио

    Доктор, профессор, докторантын удирдагч багш З.Чимэддорж: Тйим ээ, бүр шинээр хэвлэгдэж байгаа номууд болно. Сурвалж бичгийн талаар манай хийсэн ажил онцгой товойм амжилттай болсон байна. Эрдэм шинжилгээний ажил болгон нь бүр материал хэрэглэгдэүүнд тулгуурлан явагддаг учиртай, тийм биш бол, эрдэм шинжилгээний ажил явагдахын аргагүй болно. Тйим учраас бид энэ хэдэн жил олонхи цагаа сурвалж бичгийн судлалд зориулсан юм. Энэ талаар бид данс материалыг эмхтгэж гэрэл зураглан нийтлэхийг анхаарсны дагуу бас монголоор бичигдсэн түүхэн бичгийн судалгааны ажлыг нэлээд дорвитой сайн хийсэн юм. Жишээлбэл манай төвийн Улаан докторын шинээр харгуулж ариутган шүүсэн "Эрднийн товч" нэгэнт хэвлэгдсэн байна.

     Сурвалжлагч: Гадаад улс орууд ялангуяа тэдгээрийн дотроос Монгол улсын Шинжлэх Ухааны Академи юм уу их дээд сургуулиудтай эрдэм шинжилгээний талаар ямар ямар хамтын ажиллагаануудыг хийж байна бэ?

     Доктор, профессор, докторантын удирдагч багш З.Чимэддорж: Ноднингоос бид Монголын Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны их олон сэдвийн хүрээнд хамтран ажиллаж эхэлсэн юм. Уг сургуулийн Хууль Зүйн Хүрээлэнтэй хамтаар "Халх журам", "Ойрд цааз" зэрэг хууль цаазын бичгийн судалгааны ажил өрнүүлж байна. Энэ хоёр жилд энэ талын хэдэн сайхан зохиол бүтээл гарна байх гэж бодож байгаа бөгөөд эдгээр бүтээлүүд нь манай монгол хууль цаазын судалгаа шинжилгээний түвшнийг шинэ үе шатанд гаргаж чадна гэж үзэж байна.

     Сурвалжлагч: Үүнээс гадна бас Монгол улсын эрдэм шинжилгээний байгуулага юм уу их дээд сургуулиудтай багш нар харилцан солилцож хичээл сургалт хийлгэх талаар хамтран ажилаж байгаа уу?

1  2  3  4  5  6  7  8  9  10