 ӨМИС-ийн МСТ-ийн захирал, доктор, профессор, докторантын жолоодогч багш З.Чимэддорж 2006 оны 6-р сарын 4-ний өдөр Бээжинд Америкийн Уеллеслей (Welleslei) Дээд Сургуулийн монголч эрдэмтэн, профессор Лю Юаньжүтэй хамт байгаа нь
|
【图5】Доктор, профессор, докторантын удирдагч багш З.Чимэддорж: Архелоги судлал нь монгол судлалтай маш нягт харилцаа холбоотой байдаг юм. Хүн төрөлхтөн өөр өөрийнхөө түүхэн хөгжлийн явцдаа олон сайхан дурсгалт зүйл хойч үеийнхэндээ өвлөж үлдээдэг юм. Үүнийг архелоги судлалаар илрүүлж чадна. Түүний ололт амжилтыг монгол судлалтай уялдуулан ашиглаж ажиллабал манай үндэстний түүх соёл яаж хөгжиж ирсэн жам тогтлыг улам тод сайхан ойлгож чадах болно. Зөвхөн бичиг материалыг ашиглаж судлаад эрдэм шинжилгээний хэрэгцээ шаардлагыг хангаж чадахүй болсон, ялангуяа манай монгол нүүдэлчдын соёл бол их хөгжсөн сайхан соёл, хэдийгээр үсэг бичгээр, эд бодисын зүйлээр үлдэж хоцорсон юм цөөн ч оюуны талаар үлдэсэн зүйл маш их байдаг. Ийм болохоор, газар доор байгаа эд зүйл зэрэг бидэнд дутагдаж байгаа зүйлсийг илрүүлж судлаад, монгол судлалын дутуу зүйлийг нөхөж баяжуулах бололцоо их байна. Энэ талаар Хятад улсын, ялануяа Өвөр Монголын архелогичид үлэмжхэн ажлуудыг хийж байгаа юм. Өнөөдөр тэд Өвөр Монголдоо хийхээр барахгүй бас Монгол улсын эрдэмтэдтэй хамтран, энэ жил 4 орд газрыг малтаж шинжлэхээр байгаа юм. Энэ ажиллагаанд манай төвөөс бас эрдэмтнээ оролцуулах болно. Сурвалжлагч: Энэ ажил хэрэв амжилтад хүрэх юм бол, монгол судлал цаашид гүнзгийрнэ гэж ойлгож болох уу?
Доктор, профессор, докторантын удирдагч багш З.Чимэддорж: Тэгэж ойлгож бүрэн болно. Миний саяйн хэлсэн тэр 4 ордод Монголын өндөрлөг дээр оршин амьдарч байсан эртний нүүдэлчдийн булш, хотын буурь зэрэг багтсан байна. Тэдгээр нь тэр үеийн түүхийн боловсон, соёлыг тал талаас нь харуулж байгаа учраас тэдгээр малтлагыг дагалдаад олон шинэ шинэ зүйлийг олж мэдэх байх, тэгвэл монгол судлалыг гүнзгийрүүлэх, ахиулах боломжтой болох юм. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\ 1 2 3 4 5 6 7 8 9 10
|