• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чеонан хөлөг онгоцны хэргийг ухаалгаар шийдэхийг Хятадын тал хүсэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-05-21 10:12:01

     Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ма Жао Шю 20-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, БНХАУ-ын тал Чеонан хөлөг онгоц живсэн хэргийн талаарх БНСУ-ын талын шалгалтын дүнг нийтэлснийг анхааралдаа авлаа. Талууд тэвчээртэй байж, холбогдох асуудлыг сайтар зохицуулж, байдлыг хурцдуулахаас зайлсхийх ёстой гэж Хятадын тал үзэж байна гэлээ.

     Ма Жао Шю хэлэхдээ, Чеонан хөлөг онгоц живсэн хэрэг бол аз бус явдал юм. Хэргийн дараа Хятадын тал БНСУ-ын талын амь үрэгдэгсдийг эмгэнэн гашуудаж болгоон тохинуулж байгаагаа БНСУ-ын талд олонтаа илэрхийлж байсан юм. Энэ нь Хятадын талын БНСУ-ын засгийн газар ард түмний эмгэнэл гашуудлыг ойлгон сэтгэлээ хуваалцаж байгааг харуулж байна гэжээ.

     Тэр цохон тэмдэглэхдээ, Хятадын тал олон улсын болон бүс нутгийн хэрэг явдалд тухайн хэргийн бодит байдалд үндэслэн голчоор зохицуулсаар ирсэн юм. Хятадын тал тус бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, зургаан талт хэлэлцээрт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг ахиулахад тэмцсээр ирсэн бөгөөд, үүний эсрэг үйл ажиллагааг эсэргүүцсээр ирсэн юм гэлээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе