• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-12 16:59:49    
Гүн ухаан судлалын салбарт Монгол улсын эрдэмтэдтэй хамтран ажиллахыг Өвөр Монголын эрдэмтэд сонирхож байна

Хятадын Олон Улсын Радио

     Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Гүн ухааны хүрээлэнгийн орлогч захирал, Профессор Т. Эрдэнэ-тогтох: 1963 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы улаанхад хотын (уулын Зуун-уд аймгийн) Баарин баруун хошуунд төржээ. 1985 онд Өвөр Монголын Их Сургуулийн гүн ухааны салбарыг төгсч баклаврийн зэрэг хүртсэн байна. 1985 оноос одоог хүртэл, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Гүн ухааны хүрээлэнд үндэстний цөөнхийн гүн ухаан болон нийгмийн үзэл санааны түүх судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж байна. Т.Эрдэнэ-тогтохын олон жилийн турш эрдмийн ажилдаа идэвх чармайлттай, хичээл зүтгэлтэй, гарамгай хувь нэмэртэй ажиллаж ирснийг нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы мэргжлийн цолын өөрчлөлтийн ажлыг удирдах хэсгийнхэн үнэлэн тэмдэглэж, 1998 онд түүнд дэд профессорын цол, 2004 онд профессорын цол тус тус хүртээжээ. 2006 оны 6-р сараас одоог хүртэл, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Гүн ухааны хүрээлэнгийн орлогч захирлаар ажиллаж, уг хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлыг удирдан явуулж байна. Үүнээс гадна, профессор Т.Эрдэнэ-тогтох бас Өвөр Монголын Өөртөө Засах Районы Монгол Үндэстний Гүн Ухааны Түүх Судалгааны Нийгэмлэгийн орлогч нарийн бичгийн дарга, Хятадын Үндэстний Цөөнхийн Гүн Ухаан, Нийгмийн Үзэл Санааны Түүх Судлалын Нийгэмлэгийн зөвлөх зэрэг тушаалыг хавсарган хариуцаж байна.

1  2  3  4  5  6  7