Сурвалжлагч: Гүн ухааны судлалын талаар Монгол улсын эрдэмтдийн бүтээлийг нэлээд ашигласан байгаа юм байна. Монгол гүн ухааны судлалын хүрээг тэлж түүний салбар чиглэлийг нь нарийсган судлахад Хятад Монгол хоёр орны эрдэмтдийн ирээдүйн хамтын ажиллагааны талаар та ямар үзэл бодолтой байна бэ?
Профессор Т.Эрдэнэ-тогтох: Хоёр талын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, солилцооны хувьд нөхцөл боломж бүрдсэн байдалд эрдэм шинжилгээний бага хурал хийх, эрдэм шинжилгээний зохиол бүтээл хамтран туурвих, зохиол бүтээлээ харилцан солилцох, тэдгээрийг өөр өөрийн оронд буулгаж хэвлүүлэх зэрэг ажлуудыг хийж болно гэж үзэж байна.
Сурвалжлагч: Гүн ухаан судлалын материал хэрэглэгхүүний хувьд Хятад Монгол хоёр орон мөн өөр өөрийн онцлогтой, давуу талтай байгаа нь мэдээж, энэ салбар дахь хоёр талын солилцооны ач холбогдлыг та хэрхэн үнэлэх вэ?
Профессор Т. Эрдэнэ-тогтох: Материал хэрэглэгдэхүүний талаар солилцоо хийх нь маш чухал байдаг юм. Монгол улсын эрдэмтэд буддын шашны гүн ухаан, учир шалтгааны гүн ухааны талаар олон номыг түвд хэлнээс орчуулан хадгалж бас заримыг нь хэвлүүлээд байна. Тэдгээрийг бид судалгаа шинжилгээний ажилдаа ашиглахыг маш сонирхож байгаа юм. Бидний хувьд Монгол үндэстний гүн ухааны тухай хятадаар бичигдсэн баримт хэрэглэгдэхүүн, зохиол бүтээлийг нэлээд эзэмшсэн байгаа. Иймээс бид хамтран ажиллах юм бол, энэ салбарт харилцан нөхөж болох юм гэж бодож байна.
Сурвалжлагч: Судалгааны арга зүйн хувьд Монгол улсын эрдэмтэд өрнөдийн эрдэмтдийн сулгааны арга зүйг манай эрдэмтдээс түлхүү сайн эзэмшсэн байх гэж зарим хүн үздэг. Энэ талаар таны бодол саналыг сонсмоор байна.
Профессор Т. Эрдэнэ-тогтох: Судалгааны арга зүйн талаар хоёр орны эрдэмтэд өөр өөрийнхөө давуу талтай байдаг. Монгол улсын эрдэмтэд онолын олон зүйлийн шинэлэг арга зүйн үүднээс гүн ухаан, соёлоо судалж байна. Манай Өвөр Монголын эрдэмтэд ч үндэстнийхээ уламжлалт арга зүй, хэв намба, хир түвшнээ хадгалан, үндэстнийхээ соёл, гүн ухааны хөгжлийн хэв загварыг анхаарсан чиглэлээр судалж байгаа юм. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\ 1 2 3 4 5 6 7
|