
Профессор Т. Эрдэнэ-тогтохын бусадтай хамтран найруулсан "Монгол үндэстний гүн ухаан ба нийгмийн үзэл санааны түүхийн материалын сонгомол" нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы гүн ухаан ба нийгмийн шинжлэх ухааны шилдэг бүтээлийн 4-р удаагийн шалгаруулалтад 2-р зэргийн шагнал хүртсэн байна. "Монгол үндэстний гүн ухааны үзэл санааны үүсэл" хэмээх өгүүлэл нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы гүн ухаан ба нийгмийн шинжлэх ухааны шилдэг бүтээлийн 6-р удаагийн шалгаруулалтад 3-р зэргийн шагнал, "Монгол үндэстний бурхангүй үзлийн түүх" хэмээх ном нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы "5.1"-ийн төслийн зохиол бүтээлийн шагнал, "Хятад улсын монгол судлалын тойм" хэмээх ном нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы гүн ухаан ба нийгмийн шинжлэх ухааны шилдэг бүтээлийн 7-р удаагийн шалгаруулалтад 3-р зэргийн шагнал тус тус хүртсэн бөгөөд "Намын ивээл дэх Монгол үндэстний хүмүүнлэгийн шинжлэх ухааны үйлс" хэмээх өгүүлэл нь ХКН-ын Өвөр Монголын Өөртөө Засах Районы Хорооны Суртал ухуулгын хэлтэс, Зохион байгуулалтын хэлтэс, Өвөр Монголын Намын Сургууль, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Холбоо зэрэг байгууллага нэгжийн хамтран олгосон, ХКН байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх бүх районы онолын симпозиумын шилдэг өгүүллийн шагнал хүртсэн банйа.
1 2 3 4 5 6 7
|