• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-12 16:59:49    
Гүн ухаан судлалын салбарт Монгол улсын эрдэмтэдтэй хамтран ажиллахыг Өвөр Монголын эрдэмтэд сонирхож байна

Хятадын Олон Улсын Радио

     Профессор Т. Эрдэнэ-тогтохын нийтэлж хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл зохиолыг нь ажил мэргэжил нэгтэй эрдэмтэн мэргэжилтэд өндрөөр үнэлсэн юм. Түүний бичсэн "Монгол соёлын дэргэр хараа", "Монгол үндэстний уламжлалт дүрслэг сэтгэхүй", "Хятад улс дахь монгол судлалын тойм" зэрэг ном бүтээлүүд нь хэвлэгдэж уншигч олонтой золгосны дараа, дотоод гадаадын монгол судлалынхны анхаарал сонирхлыг маш их татсан байна. Тэд "Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан", "Өвөр монголын өдрийн сонин", "Өвөр монголын сургаан хүмүүжил", "Монгол судлалын мэдээлэл" , "Солонго", "Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн мэдээлэл" зэрэг сонин сэтгүүл дээр өгүүлэл нийтэлцгээж, профессор Т. Эрдэнэ-тогтохын зохиол бүтээлийг үнэлэн танилцуулжээ. Ялангуяа "Монгол үндэстний уламжлалт дүрслэг сэтгэхүй" хэмээх бүтээл нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы утга зохиол урлагийнхны анхаарал сонирхлыг тун их татаж, эрдэмтэн судлаачдын өндөр үнэлгээг хүлээсэн юм. Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийн доктор, профессор Урсгал өгүүлэл нийтэлж, профессор Т.Эрдэнэ-тогтохын уг зохиолыг нарийн танилцуулж, эрдэм шинжилгээний үнэ цэнийг нь тодруулан өгүүлсэн байна. Профессор Т.Эрдэнэ-тогтохын уг бүтээл нь "Монгол үндэстний уламжлалт дүрслэг сэтгэхүйн мэдлэгийн системийг анх удаагаа бүх талаар системтэй нарийвчлан өгүүлсэн болохоор, монгол судлалын цар хүрээг тэлэх, Монгол үндэстний уламжлалт утга зохиол, урлагийн дүрслэг сэтгэхүйн талаархи танилтыг гүнзгийрүүлэх зэрэгт бүр онолын болон практикийн чухал ач холбогдолтой юм" гэж "Монгол судлалын мэдээлэл"-ийн 2002 оны 1-р хугацааны дугаарт нийтлүүлсэн өгүүлэлдээ доктор, профессор Урсгал тэмдэглэжээ. Профессор Т.Эрдэнэ-тогтохын бичсэн уг номын зарим бүлгүүд нь өндөр зэргийн дунд сургуулийн хэл бичгийн сурах бичиг, багш нарын заан сургалтын лавлагааны бичиг зэрэгт сонгогдон орсноор, "Монгол үндэстний дүрслэг сэтгэхүй" хэмээх ном нь нийгэм нийтэд идэвхтэй чухал үр нөлөө үзүүлж байна. Үүний зэрэгцээ, профессор Т. Эрдэнэ-тогтохын өгүүлэл зохиолдоо дэвшүүлсэн зарим үзэлт саналыг сүүлийн жилүүдэд аспирантын эрдмийн зэрэг хамгаалах өгүүлэлд олон удаа иш татан ашигласан байна. 2001 оны Өвөр Монголын Өөртөө Засах Районы нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний төлөвлөгөөний сэдэв—"Монгол үндэстний уламжлалт онолын сэтгэхүй" хэмээх ном нь 2004 онд эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах мэргэжилтдийн хэсгийнхэнд А зэрэглэлийн шилдэг бүтээлээр үнэлэгджээ.

1  2  3  4  5  6  7