• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-27 17:51:15    
Хятад Монгол хоёр орны яруу найрагчид хэлхээ холбоотой нягт хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио

Доктор, дэд профессор Ц.Цолмон 2005 оны 12-р сард докторын зэрэг хамгаалах хурал дээр байгаа нь

      Доктор, дэд профессор Ц. Цолмон: 40, 50-аад оны үед Өвөр Монгол, Монгол улсын яруу найраг харилцан нөлөөлж байсан, ялангуяа Монгол улсын яруу найрагчдын зохиол бүтээл нь Өвөр Монголын яруу найргийн хөгжилд чухал үр нөлөө үзүүлсэн юм. Түүнээс нааш 60, 70-аад оны үеэр хэсэг хугацаанд хоёр талын хэлхээ холбоо тасарсан боловч, 80-аад оны үеэс дахиж сэргээсэн билээ. Тэр үеэс Монгол улсын яруу найрагчдын бүтээлийг буулгаж сонин сэтгүүлдээ нийтэлж хэвлүүлэх ажил Өвөр Монголд эрчтэй явагдаж байсан, ялангуйн 90-ээд онд, шинэ зуунд орсноос хойш манайхан Монгол улсын яруу найрагчдын зохиол бүтээлийг нэн олноор хэвлүүлэх болсон юм. Гэхдээ Өвөр Монголын уран зохиолыг танилцуулах талаар Монгол улсынхан харин хожимдуу байгаа юм. Ноднин би Хятадын Монгол Утга Зохиол Судлалын Нийгэмлэгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүний хувиар Монгол улсад айлчилж байсан хугацаанд нэрт яруу найрагч Бавуугийн Лхавсүрэн Монгол Улсын Зохиолчдын Хорооны даргадаа "Өвөр Монголчууд маань бидний бүтээлийг ихээр танилцуулж байгаа юм. Бид ч гэсэн Өвөр Монголчуудын бүлээлээс шилж байгаад танилцуулах хэрэгтэй юм үү?" гэж санал зөвлөгөө өгч байсан.
1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15