|
|
(GMT+08:00)
2006-09-27 17:51:15
|
|
Хятад Монгол хоёр орны яруу найрагчид хэлхээ холбоотой нягт хамтран ажиллаж байна
Хятадын Олон Улсын Радио
|
Доктор, дэд профессор Ц.Цолмон ХКН-ын Өвөр Монголын Хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн орлогч дарга Уулаатай хамт Хөх-нуурт байгаа нь | Доктор, дэд профессор Ц. Цолмон: Би 90-ээд оны сүүлчээр бусадтай хамтран "Их дэмчийн тэнгэр" хэмээх ном бичсэн, энэ оны 7-р сард бас "Аниргүйн дунд" гэдэг яруу найргийн тусгай номоо хэвлүүлсэн юм. Яруу найргийн талаар олон жил оролдлоо л доо. Эрдэм шинжилгээ, яруу найраг гээд их ядаргатай ажил боловч, өөрөө түүнд дур сонирхолтой болохоор, тасалдуулалгүй олон жил оролдож л явлаа. Тэгээд дэлхийн яруу найраг чухам ямар байна вэ? гэдгийг ойлгох зорилгоор би сайхан Монгол улсын нийслэл Улаанбаатарт болсон дэлхийн яруу найргийн 26-р их хуралд оролцож, аз хийморь сэргээж, "Чингис хааны нэртэй газар дэлхий" гэсэн шүлгээ дэвшүүлсэн юм. Түүнийг маань эрдэмтэн багш нар үнэлж, Монголын Чөлөөт Зохиолчдын Холбооноос шагнал гардуулсан. Уг хурлын үеэр, дэлхийн яруу найрагтай танилцаж, яруу найргийн онгод сэргээж сайхан явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
|
|
|