• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-27 17:51:15    
Хятад Монгол хоёр орны яруу найрагчид хэлхээ холбоотой нягт хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио

Доктор, дэд профессор Ц.Цолмоны аав Цэдэнжав, ээж Дугарсүрэн

     Сурвалжлагч: Өвөр Монголын яруу найргийн өнөөгийн байдлыг өөрчилж цаашид хөгжүүлэхэд юу хийх нь зохистой гэж та үзэж байгаа вэ?

     Доктор, дэд профессор Ц. Цолмон: Нэгд, манай яруу найрагчид дэлхийн яруу найраг ялангуяа Монгол улсын яруу найргийн бүтээлтэй өргөнөөр танилцах талаар дутагдаж байна. Үүнийг тодорхой бүрэн таних нь өөрийн яруу найрагт юу дутаж байна ве? гэдэг асуудлыг тодруулахад чухал хэрэгтэй зүйл болно. Хоёрт, олон соёлын нөлөөллөөс болоод өөрийн үндэстний соёлын уламжлал онцлогоо алдаж байгаа тал ч байна. Иймээс үндэстнийхээ өв соёлоо дээдэлж танилцаж залгамжилж хөгжүүлэх нь тулгамдсан чухал ажил болоод байна. Үүнд Харийнх болон өөрийхийг уялдуулж хөгжлийн замаа хайх нь зүйтэй гэж үзэж байна. Бас яруу найргийн чанар түвшнээ дээшлүлэхэд анхаарах нь мөн чухал болно. Гуравд, залуу болон ахмад яруу найрагчид харилцан хэлхээ холбоотой ажиллаж, ахмад буурлууд нь залуучуудаа заан жолоодож хөтөлж дагуулж байх нь шаардлагатай зүйл болоод байна гэж би үзэж байна. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\


1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15