• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-27 17:51:15    
Хятад Монгол хоёр орны яруу найрагчид хэлхээ холбоотой нягт хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио

Доктор, дэд профессор Ц.Цолмон гэр бүлийнхээ хамт

     Өвөр Монголын яруу найраг өнгөрөгч зууны 80-аад оны үеэс хөгжил цэцэглэлийн үе шатандаа дэвшин орсон гэж хэлж болно. Тэр үеэс яруу найрагчид өөр өөрийн арга барил, бодол сэтгэлгээний урсгал чиглэлээр зохиол бүтээл оролдож дуурвиж байсан билээ. Одоо, Өвөр Монголд их олон шүлэг зохиол гарч банйа. Гэхдээ чанар түвшний хувьд хир зэрэг болж байна гэдгийг шигшиж шалгах шаардлагатай болоод байгаа болов уу гэж бодож байна. Мөнгөтэй л бол бичсэн хэдийн шүлгээ эмхтгээгээд ном болгон хэвлүүлж л банйа. Харин яруу найргийн өндөр түвшин тийш өгсөж яваа бүтээл тун цөөн, олон хүн нэг түвшин дээр ажиллаж, олноос цулгарч гарсан яруу найрагчид гарч чадаагүй байдал зонхилж байгаа шиг санагдах юм. Гэхдээ залуу яруу найрагчдын дундаас Б.Буянхишиг өөрийнхөө онцлог бүхий яруу найргийн замыг хайж, өөрийн онцлогтой бүтээл дуурвиж, яруу найргийн өндөр түвшинд оройлж явж байна гэж би үздэг.
1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15