|
Доктор, дэд профессор Ц.Цолмон яруу найрагч Н.Шили, яруу найрагч Ё.Эрдэнэдогтохтой хамт байгаа нь | Доктор, дэд профессор Ц. Цолмон: Би монгол орчин үеийн уран зохиолын чиглэлээр ажилладаг. Тэгээд Японд дахиад очих юм бол, тэндэхийн Окада гэдэг монгол орчин үеийн уран зохиол судлаач эрдэмтэн профессор багшийн гар дор монгол орчин үеийн уран зохиолын судлал хийж, бас Японы их дээд сургуулийн номын сан зэрэг газруудад хадгалагдаж байгаа монгол орчин үеийн уран зохиолын бүтээлүүдтэй танилцаж судлах сонирхолтой байна.
Сурвалжлагч: Та өөрөө яруу найрагч хүний хувьд Өвөр Монголын яруу найргийн зохиол бүтээлийг Монгол улсынхтай харьцуулахад ямар онцлогтой, түүний хөгжлийн хэтийн төлөв нь ямар байвал зохино гэж үзэж байгаа вэ?
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
|