|
|
(GMT+08:00)
2006-09-27 17:51:15
|
Хятад Монгол хоёр орны яруу найрагчид хэлхээ холбоотой нягт хамтран ажиллаж байна
Хятадын Олон Улсын Радио
|
Доктор, дэд профессор Ц.Цолмон Хөвсгөлд | Өвөр Монголын яруу найргийг Монгол улсын яруу найрагтай зэрэгцүүлж үзэхэд, ялангуяа манай залуучуудын бичиж байгаа зүйлээс харахад хэлний ядуурал, сэтгэхүйн бохирдол орж ирж байгаа юм шиг санагдлаа. Өөрийн үндэстнийхээ ууган сэтгэхүйгээр сэтгэж чадахгүй, холимог сэтгэхүйн онцлог ч юм уу гэмээр, өгүүлбэр нь ч гэсэн өөрийн үндэстнийхээ онцлогийг алдчихсан юм шиг зүйлүүд мэр сэр харагдах болж байна. Энэ талаар Монгол улсын зохиолчид харин үндэстний хэл, сэтгэхүйн онцлогоо сайхан хадгалж байгаа нь илт харагдаж байдаг. Харин утга агуулга, илтгэх арга барилын хувьд өөр өөрийн онцлогтойгоор дэлхийн бусад орнууд болон үндэстнүүдийн яруу найргаас хожигдохгүйгээр мөр зэрэгцэн явж байна гэж хэлж болно. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
|
|
|