• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 21:09:51    
Түвд уламжлалт буддын шашин

CRI

     Түвдийн буддын шашин гэдэг нь Түвд хэлний шашныг хэлж бий. Түүнийг Түвд уламжлалт буддын шашин гэдэг.

     Долдугаар зууны эхээр Соронжингомбо Балбын Кривсон хүнж болон Тан улсын Онсин хүнжтэй хуримлахад тэд хоёр тус бүр нэг ширхэг бурхны хөргийг Түвдөд аваачсан бөгөөд Лхасад нэртэй Их зуу хйид, бага зуу хийдийг байгуулж, гүнжийг дагаж хүрсэн тарханчууд нь сүм хийд байгуулж, буддын шашны ламнар нь бурхны судрыг орчуулж эхэлсэн байна. Бурхан шашин нь Балба, Хятадаар тамжин Түвдөд уламжлагдан хүрсэн бөгөөд аажмаар түүх, улс төр, эдийн засаг,соёл, гэгээрэл боловсрол, зан заншилд нэвчин, хятадын Түвд үндэстний өргөнөөр шүтэн бишрэх шашин болсон байна.

     Урт удаан хугацааны үндэстний соёлын солилцоогоор тамжаад, Түвдийн буддын шашин нь хятадын Монгол, Цагаан Монгол, Юйгур, Лу ба, Мэн ба, На си, Пу ми зэрэг үндэстний дунд уламжлагдаж, хятадын Түвд, Сицуан, Юуннан, Гансуу, Хөхнуур, Шиньжян, Өвөр монгол долоон муж, өөртөө засах районд уламжлагдсан бөгөөд Шиким, Бутан, Балба, Монгол, Орсын Буриад зэрэг улс орноор уламжлагдсан байна.

     Бурхан шашин хөгжиж байсан үед, нэг гэр бүлээс заавал лам буюу гэлүгмаатай байхыг шаардаж байсан юм. Иймээс 16 дугаар зуунаас хойш, Түвдийн лам гэлүгмаа, Түвдийн бүх хүн амын дөрөвний нэг хувийг эзлэж, 1950-аад оны үед Түвдийн сая гаруй хүн амын дотор лам гэлүгмаа зуун мянга гаруй байж, Түвдийн хүн амын аравны нэг хувь гаруйг эзлэж байсан юм. Түвдийг энх тайвнаар чөлөөлсний дараа, шашин шүтлэгийн эрх чөлөөтэй бодлого хэрэгжүүлж,1960 онд Түвдийн Банчин эрдэнийн санаачилгын дагуу өөрчлөлт шинчлэлт хийж, Түвдийн ард иргэд лам болох эрх чөлөөтэй, ламнар ч хар болох эрх чөлөөтэй болсон байна. Одоо Түвдөд шашны ажиллагаа хийдэг 1787 гаруй газартай. Лам гэлүгмаа дөчин зургаан мянга байж, нийт хүн амын хоёр хувийг эзлэж байна.

1 2 3 4 5 6