• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 21:09:51    
Түвд уламжлалт буддын шашин

CRI

     Шашны бүлэг: Арван нэгдүгээр зууны тундац үеэс хойш, Нин маа, Га дан, Са жаа, Га жуй, Гэ лүг баа, Ши же, Жүе юй, Жүе нан, Гуэжаа, Ся лу зэрэг шашны бүлгүүд бий болжээ. Шашны таван бүлгийн хүчин буурайгаас болж, түүхийн урасгалд шингэн алга болсон байна. Нэлээд нөлөөтэй нь шашны таван бүлэг болно.

     Худагт хувилгаан төрөл арилжих дүрэм: Гэгээн худагтын төрөл арилжих түрэм бол Түвдийн уламжлалт буддын шашны бусад шашны урсгал бүлгээс ялгагдах илэрхий онцлог юм. 1283 онд, Монголын их хаан Мөнх хааны төрийн багшаар өргөмжилсөн бөгөөд алтан хөвөөтэй хар малгай хайрласан Гармаа багш таалал төгсхөөсөө өмнө, нэг хүүхдийг олж төрөл арилжих хүүхэд болгон хар малгайг залгамжлахыг шавьнартаа шаардсанаар хар малгайтны гэгээн худагтын төрөл арилжих түрэм ингэж бий болсон байна. Гэгээн худагтууд төрөл арилжих дүрэм бий болсоны сүүлээр, Түвдийн уламжлалт бурхан шашны олон шашны бүлгүүд ч дууриан уламжлах болжээ. Бүртгэлээр,Чин улсын Тэнгэр тэтгэгч хааны үед үндэсний цөөнхийн хэрэг эрхэлсэн зурганд албан ёсоор данслуулсан гэгээн худагт 148 байж, Чин улсын сүүлч болохд 160 болсон байна. Далай ламын төрөл арилжих дүрэм 17 дугаар зууны үед бий болж, Банчин эрдэнийн төрөл арилжих дүрэм 1713 онд бий болсон юм.

1 2 3 4 5 6