1960 онд, аравдугаар дүрийн Банчин эрдэнэ, Чойжзалсан сүм хийдийг өөрчлөх тухай таван зурвас арга дэвшүүлжээ. Нэгд: Мөлжлийг орхих. Хоёрт: Ардчилсан удирдалга хэрэгжүүлэх. Гуравд: Засгийн газрын хууль тогтоол, үндсэн хууль, сүм хийдэд хэрэгжих. Дөрөвд: Лам хуврагууд үйлдвэрлэлд оролцох. Тавд: Нас ахьсан буюу ном айлтгагч ламнарын амьдралыг засгийн газраас хариуцах эдгээр болно. Өөрчлөлт хийхээр дамжаад Түвдийн ард иргэд лам бүх эрх чөлөөтэй, ламнар ч хар болох эрх чөлөөтэй болсон байна. Шашны бүлгүүд нэгэн адил, эрх тэгшээр хандах, ламнар ардчилсан сонгуулиар дамжин, ардчилсан удирдалгын комисс буюу ардчилсан удирдалгын хэсэг байлуулж, шашны үйл хэргээ өөрсдөө хамаарч, шашны үйл ажилгааг өөрсдөө эзэн мэдэн хийх болсон байна.
1980 оноос хойш, төв засгийн газрын санхүүгийн бэрхшээлтэй байсан байдалд, хоёр зуун сая гаруй юанийг зарцуулж Түвдийн сүм хийд, чандрын суварга, тахилгын ордны газрыг сэлбэн зассан байна. 1985 онд улсаас бас зургаан сая далан мянга гаруй юань, 108.85 килограмм шижир алт, 1000 килограмм цагаан мөнгө, 665 килограмм мөнгөн ус гаргаж, Тавдугаар дүрээс Есдүгээр дүрийн Банчин эрдэнийн чандрын суваргыг засан сэлбэсэн байна.
1 2 3 4 5 6
|