• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 21:09:51    
Түвд уламжлалт буддын шашин

CRI

     1988 оны 10-р сард төрийн зөвлөлөөс будла ордныг засан шинтгэх шийдвэр гаргаснаар таван жилийн яаралтай барилгын ажил эхэлж, бүх сэлбэн засах барилгад 53 сая гаруй юуны хөрөнгө мөнгө зарлуулсан байна. Энэ бол Хятад улсын түүхийн соёлын дурсгалт зүйлийг засан шинтгэхэд хамгийн их хөрөнгө зарцуулсан барилгын ажлийн нэг юм. 1994 онд, засгийн газраас бас хорин сая юань зарцуулж, Гандин хийдийг шинэтгэхээр тогтсон байна.

     1984 онд өөртөө засах районы засгийн газар, таван зуун мянга гаруй юань зарцуулж, Түвдийн шашны нийгэмлэгээс эрхсэн явуулж байгаа Ласын судар хэвлэх газрыг тусалсан юм. Хэдэн жилийн турш, хэвлэлийн газар Түвд хэлний "Ганжуур"-ын их хөлгөн судрыг мянга гаруй бодь хэвлэж, өөртөө засах тус районы дотор гаднах Түвд язгуур хэлний шашны хийдийн ламнарын суралцахад хэрэглүүлсэн байна. 1990 онд өөртөө засах районы засгийн газар бас таван зуун мянга гаруй юань зарцуулж, Лхасын Мууруу хийддэх арван гурвдугаар дүрийн Далай ламын хэвлүүлэхгээд чадаагүй байсан Түвд хэлний "Данжуур" -ын их хөлгөн судрын лхасын хэвлэлийг тусалсан байна.

     1983 онд өөртөө засах районы шашны нийгэмлэг Түвдийн буддын шашны дээд сургуулийг байгуулсан байна. 1987 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр, хятадын Түвд язгуур хэлний буддын шашны дээд сургууль нь аравдугаар дүрийн Банчин багш болон хятадын шашны нийгэмлэгийн дарга Жопуцуугын санаачилгаар намын төв хороо, төрийн зөвлөлөөр зөвшөөрүүлэн Бээжинд байгуулагджээ. Оюутан нь голцуу Түвд, Хөхнуур, Сы чуань, Гань су, Юнь наний түвд үндэстний газар нутаг хийгээд монгол үндэстний газар орны Түвд уламжлалт буддын шашны төрөл арилжсан гэгээн хутагтууд болно. 2001 оны 6-р сарын 1-ний өдөр, Бээжиндэх Хятадын Түвд язгуур хэлний буддын шашны дээд сургуулийн шашны сутлалын тусгай мэргэжлийн наймдах анги суралгаа төгссөн байна. Энэ ангийн оюутад Түвд, Юнь нан, Сы цуань, Хөхнуур, Өвөр монголоос ирж, Гэлүгбаа, Сажаа, Нин маа, Гажуй зэрэг шашны зургаан бүлгийн 33 лам хурагуудаас бүрилджээ.

      2001 оны 9-р сарын 11-ний өдөр Бээжиндэх Хятадын Түвд язгуур хэлний буддын шашны дээд сургуулийн тусгай мэргэжлийн есдэх ангийн сурлага эхлэх ёслол болсон байна. Энэ ангид зургаан муж, өөртөө засах районы оюутад байж, шашны дээд сургуульд хоёр жилийн хугацаатай суралцах буюу бяшилгал хийх болно.

      Хятадын Түвд язгуур хэлний буддын шашны дээд сургууль 1987 онд байгуулагдсанаас хойш, нийт есөн анги оюутан элсэж, эх оронч, шашнаа хайрладаг Түвдийн буддын шашны дээд зэрэглэлийн гурван зуу гаруй боловсон хүчнийг бэлтгэн хүмүүжүүлжээ. Эдгээр оюутан төгссөний дараа өөр өөрийн нутаг орондоо буцаж, улс орны нэгдэл, үндэстнүүдийн эв нягтрал, нийгэмийн тогтвортой байдлыг хамгаалж, орон нутгийнхаа бүтээн байгуулалтын үйлст хувь нэмрээ өргөж байна.


1 2 3 4 5 6