• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 21:09:51    
Түвд уламжлалт буддын шашин

CRI

     Аравдугаар дүрийн Банчин эрдэнэ 1989 оны 1-р сарын 28-ны өдөр Түвдөд таалал төгсжээ. 1987 оны 1-р сарын 30-ны өдөр төрийн зөвлөл шийдвэр гаргаж, түүний дүрэм гурмын дагуу, аравдугаар дүрийн Банчин эрдэнийн дараагын дүрийн хувилгаан хүүхдийг тодруулах ажил хэргийг төрийн зөвлөлд мэдүүлэн батлууллах хэрэгтэй гэж нийтэлсэн байна. Зургаан жил эрж хайгаад, 1995 оны 11-р сарын 29-ний өдөр Түвдийн шашны уламжлалт дүрэм гурмын дагуу, алтан бумбанаас шаваа татахаар дамжин Түвдийн умарт нутгийн Жиали сянд мэндэлсэн зургаан настай хувилгаан хүүхэд Жанчинноров аравдугаар дүрийн Банчин эрдэнийн төрөл арилжсан бие болохыг тогтоосон байна. Төв засгийн газраас Жачинноровыг арван нэгдүгээр дүрийн Банчин эрдэнэ болохыг батлан зөвшөөрч, 12-р сарын 8 –ны өдөр, арван нэгдүгээр дүрийн Банчин эрдэнийн суурьд суух ёслолыг Шигааз хотын Жашилумбу хийдэд хийлгэж, төрийн зөвлөлөөс арван нэгдүгээр дүрийн Банчин эрдэнэд алтан бот, алтан тамга гардуулсан байна.

     1990 оны 6 дугаар сард, төрийн зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр Жашилумбу хийдэд аравдугаар дүрийн Банчин эрдэнийн чандрын алтан суваргын тахилын ордон байлуулсан бөгөөд 64 сая гаруй юаний мөнгө төгрөг, 600 гаруй килограмм шижир алт, 500 гаруй килограмм цагаан мөнгө тэрчлэн бусад олон төрийн материал хангасан байна. 1993 онд, аравдугаар дүрийн Банчны чандрын суваргын тахилгын ордныг байлуулах ажил үндсэндээ дуусжээ. Есдүгээр сарын дөрөвний өдөр Жашилумбу хийдэд өвтөгш их амилуулах ёслол хийлгэж, улс орноос Түвдийн уламжлалт буддын шашны шалгарсан удирдагчид эрхэм дээд хүндэтгэл илэрхийлж байгааг хариулсан байна.

1 2 3 4 5 6