17 дугаар зуунд Гэлгийн бүлэг эрх барьсны дараа, гэгээн худагтын төрөл арилжих энэх арга хэмжээ нь Түвдийн онц эрхтний давхаргын эрх ашиг хөөцөлдөх арга барил болсон байлаа. Төрөл арилжих явцад үндэс угсаагаараа залгамжлах хор уршгаас зайласхийхийн төлөө, 1793 онд Чин улс алтан бумбунаас шаваа татах дүрэм тогтоож, шаваа татах хоёр алтан бумбыг тусгайлан хийлгэж, нэгий нь Далай, Банчний дараагын дүрийн хувлагаан хүүхдийг тогтоохд хэрэглүүлж, Лхасын Будла ордонд хадгалуулсан байна. Нөгөөгий нь монгол Түвдийн гэгээн худагтнарын төрөл арилжих хувлагаан хүүхдийг тогтоохд хэрэглүүлж, Бээжингийн Найралт найрамдах сүмд хадгалуулсан байна.
Шашин шүтлэгийн эрх чөлөө: 1951 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан "17 зүйлт хэлэлцээр"-ийн долдугаар зүйлд: "Түвдийн ард иргэдийн шашин шүтлэг, зан заншлийг хүндэтгэж, лам ховрог сүм хийдийг хамгаална" гэж тодорхой тогтоосон байгаа юм. Төв засгийн газар түүнээс хойш, Түвдөд ард иргэдийн шашин шүтлэг, зан заншлыг хүдэтгэж, лам ховрог, сүм хийдийг хамгаалан, түүх соёлын турасгалт зүйлс, буурийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлсэн байна.
1 2 3 4 5 6
|