|
|
||
12-ны өдөр бол Сычуаньд "5-р сарын 12"-ны онц хүчтэй газар хөдөлсний 2 жилийн ой юм. Гэр орон нь нурж сүйрч, элгэн сааднаасаа хагацан салсан эмгэнэл гашууг туулсан иргэд өнөө гай зовлонтой байдлаас гарч ажил хөдөлмөр оюун ухаанаа дайчлан шинэ гэр орноо байгуулж байна.
2008 оны 5-р сарын 12-ны 14 цаг 28 минутад Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Вэньчуаньд 8 баллын онц хүчтэй газар хөдөлж, 69 мянга 227 хүн амь насаа алдаж, 17 мянга 923 хүн сураггүй алга болж, 845 тэрбум 100 сая юаний эдийн засгийн шууд гарз хохирол учруулсан юм.
Түмний сэтгэлийг нэгтгэж, тулгарсан бэрхшээлийг давах бол хятад хүмүүсийн гамшгийн өмнөх хамтын сонголт мөн. 19 муж хот гамшигт нэрвэгдсэн районд зориулсан тусламжийн механизм хэрэгжүүлж, гамшгийн дараах сэргэн босголтыг өндөр үр ашигтай өрнүүлсэн байна. Өнөөгийн байдлаар, улсын сэргэн босголтын ерөнхий төлөвлөгөөнд хамруулсан төрөл бүрийн 29 мянган төслийн 97 хувь нь эхэлж, 660 тэрбум юаний хөрөнгө оруулсан нь нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг эзэлсэн байна. Иргэдийн орон сууц байгуулах нь гамшгийн дараах сэргэн босголтын хамгийн чухал тал юм. Газар хөдлөлтөөс сэргийлэх чанга баримжааны дагуу энэ хоёр жилд 1сая 450 мянган өрөх тариачин айл, хот суурины 250 мянган айл өрхийн орон сууцыг өнөө үндсэндээ байгуулж дууссан байна.
Мяньжү хотын Жиньхуа суурины Шуаньлан тосгоны Ян Фүгүй 120 квадрат метр талбайтай шинэ орон сууцны байшин барив. Засгийн газраас 40 мянган юаний нөхвөр олгож, бусад хэсгийг нь орлогоороо зохицуулсан байна.
Тэрээр хэлэхдээ, сэргэн босголт хийнээс хойш хөдөлмөр хүч ховордсоноор өгөх хөлс цалин нь газар хөдлөлтийн өмнөхөөс өндөр болсон байна. Өөрөө гол нь чулуу шорооны ажил хийж энэ нэг жил 50-60 мянган юаний орлого олсон гэжээ.
Сэргэн босголтын явцад үлэмж олон чухал аж ахуйн нэгж болон чухал төсөл байгуулагдан ашиглалтад орсноор аж ахуйн нэгжийн ажиллах хүчний хэрэгцээ нэмэгдсэн байна. 2009 онд Сычуань мужийн гамшигт хүнд нэрвэгдсэн 51 шяний хот суурины оршин суугчдын дундаж орлого, хөдөө тосгоны хүн тутмын дундаж орлого цөмөөрөө газар хөдлөлтийн өмнөх төвшнөөс давсан байна.
Сычуань мужийн хүний нөөц нийгмийн баталгааны танхимын дарга Е Жуан сурвалжлагчид хэлэхдээ, хоёр жилийн турш холбогдох салбар гамшигт нэрвэгдсэн районд 1 тэрбум 700 сая гаруй юаний тусгай хөрөнгө мөнгө өгч, ажилгүйдлийн даатгалын 700 сая юань өгч, иргэдийг давхардсан тоогоор 900 мянган удаагийн бэлтгэл дамжаанд хамруулж, 1 сая 600 мянган иргэдийг ажлаар хангасан байна гэжээ.
Сычуань муж аялал жуулчлалын ажил төрлийг хөгжүүлэхийг гамшгийн дараах сэргэн босголтын түрүүлэн хөгжүүлэх болон онцлогтой хөгжүүлэх ажил төрөл болгож ирснээр гамшигт нэрвэгдсэн районд бохирдолгүй онцлогтой хөдөө аж ахуй гар үйлдвэр нь тариачдын чинээлэг амьдралтай болох гол арга зам болсон байна.
Вэньчуань шяний Шүймө суурин нь сэргэн босголтын дараа Чян үндэстний өвөрмөц онцлогтой аялал жуучлалын газар болжээ.
Газар хөдлөлтийн хоёр жилийн ой хүрч ирэхээс өмнөхөн Вэньчуаний Иншиү суурины их газар хөдлөлтийн дурсгалын ордныг байгуулж дууссан байна. Энд хөдөө тосгоны айлд аялал жуучлал хийх анхны бүлэг газрууд үйл ажиллагаагаа эхлүүлж, сурагчид шинэ сургуульдаа хичээлээ эхэлсэн байна. Газар хөдлөлт олон юмыг эвдэн сүйтгэсэн боловч хатуу зориг шаргуу хөдөлмөр шинэ хот суурин, шинэ хөдөө тосгоныг байгуулж чадах юм. \Урангоо орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |